Цэргийн штаб

..буцах

Монгол улсын Засгийн газрын 2004 оны 3-дугаар сарын 17-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор Цэрэг иргэний хамгаалалтийн хэлтсийн байгалийн гамшигтай тэмцэх чиг үүргийг нь салган гагцхүү Батлан хамгаалах чиг үүргийг нь дагнуулан гүйцэтгүүлэхээр Цэргийн штаб болгон  Засаг даргын Тамгын газрын бүтцэд оруулснаар Монгол улсын Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дүрэм”-ийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

ЦЭРГИЙН ШТАБЫН ТАНИЛЦУУЛГА

         Монгол улсын Засгийн газрын 2004 оны 3-дугаар сарын 17-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор Цэрэг иргэний хамгаалалтийн хэлтсийн байгалийн гамшигтай тэмцэх чиг үүргийг нь салган гагцхүү Батлан хамгаалах чиг үүргийг нь дагнуулан гүйцэтгүүлэхээр Цэргийн штаб болгон  Засаг даргын Тамгын газрын бүтцэд оруулснаар Монгол улсын Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дүрэм”-ийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. 

     Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь дарга хурандаа Ж.Алтангэрэл, Тоо бүртгэлийн офицер ахмад Ч.Энхбаяр,   Орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер дэслэгч Ц.Цэрэнтогтох нарын  бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.  

       2014 ОНЫ   ҮНДСЭН ЗОРИЛТ:

      

 Батлан хамгаалахын холбогдолтой хууль тогтоомжуудыг сурталчлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд нь хяналт тавих, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, аймгийн Засаг даргын “Шинэ Булган” хөтөлбөр, аймгийн Засаг даргын тамгын газрын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудыг бие бүрэлдэхүүн, техникээр нөхөн хангах аймгийн болон сумдын дайчилгааны төлөвлөгөөг шинэчлэх, хэрэгжих нөхцөлийг бүрэн хангах, дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалтыг чанартай зохион явуулах, удирдах бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулахад Цэргийн штабын үйл ажиллагаа чиглэгдэнэ.

                        АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЦЭРГИЙН ШТАБЫН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штаб (цаашид "штаб" гэнэ) нь батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг тайван болон онцгой нөхцөлийн үед зохион байгуулах, хэрэгжүүлэх, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд мэргэшил, арга зүйн удирдлага, туслалцаа үзүүлэх, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2. Штаб нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Засаг даргын захирамжийг мөрдлөг болгон ажиллана.

3. Штабын үйл ажиллагаа нь дараахь үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд оршино:

      3.1. батлан хамгаалах талаархи бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

      3.2. хуульд заагдсан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

      3.3. цэрэг-техникийн тоо бүртгэл хөтлөх;

      3.4. цэрэг халалт, татлага, дүйцүүлэх албаны үйл ажиллагааг зохион байгуулах;

      3.5. цэргийн бэлтгэл үүрэгтний дайчилгааны болон дайчилгаатай сургуулийн бэлтгэлийг хангах;

      3.6. нутаг дэвсгэртээ байрлаж байгаа зэвсэгт хүчний цэргийн анги, байгууллагатай хамтран ажиллах;

      3.7. үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгсэл, цэргийн зориулалттай химийн хорт бодисын хөнөөл, хордуулалт, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас сэргийлэх, иргэдийг хамгаалах, аврах, тэмцэх, хор уршгийг арилгах арга ажиллагаанд бүх нийтийг сургаж бэлтгэх, энэхүү арга ажиллагааг удирдан зохион байгуулах;

      3.8. дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтыг орон нутагт зохион байгуулах.

4. Штаб нь зохих журмын дагуу хийгдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Хоёр. Штабын удирдлага, зохион байгуулалт

5. Штаб нь аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын шууд удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулна.

6. Штаб нь батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Засаг даргаас захиргааны удирдлагаар, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагаас мэргэжлийн удирдлагаар хангагдана.

7. Хоёроос доошгүй нэр дэвшигчийг оруулан аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр штабын даргыг Батлан хамгаалахын сайд, бусад ажилтныг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргатай зөвшилцсөний үндсэн дээр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга томилж, чөлөөлнө.

Штабын дарга, ажилтныг томилж, чөлөөлөх асуудлыг ажлын 7 хоногийн дотор шийдвэрлэнэ.

8. Штабын дарга нь дотоод ажлын төлөвлөлт, зохион байгуулалттай холбогдсон асуудлаар шийдвэр гаргаж, штабын ажилтнуудыг мэргэжлийн болон захиргааны удирдлагаар хангана.

Гурав. Штабын эрх, үүрэг

9. Штаб дор дурдсан эрхтэй байна:

      9.1. хуульд заасан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийн дагуу хүн, техникийг сум, дүүргээр хуваарилан оногдуулан данслах, тухайн сум, дүүрэг (хороо)-ийн Засаг даргаар биелэлтийг гаргуулан авах;

      9.2. сум, дүүргийн дайчилгааны төлөвлөгөө, үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгслийн хөнөөл, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас иргэдийг хамгаалах удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг хянах, дүгнэлт гаргах, баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх;

      9.3. холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаас шаардлагатай тайлан мэдээг гаргуулан авах;

      9.4. тухайн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагад өмчийн харьяалал харгалзахгүйгээр батлан хамгаалах асуудалтай холбогдсон хууль тогтоомжийг биелүүлэх талаар үүрэг, чиглэл өгч, биелэлтийг хангуулах;

      9.5. хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд цэргийн жинхэнэ алба хаагчийн чөлөө, томилолтын хугацааг 7 хүртэл хоногоор сунгах;

      9.6. орон нутагт батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэлтэй оролцсон аж ахуйн нэгж, байгууллага, цэргийн үүрэгтэн, иргэдийг шагнаж, урамшуулахаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад тодорхойлох;

      9.7. хууль тогтоомжид заасан бусад эрх.

10. Штаб нь дор дурдсан үүрэгтэй байна:

      10.1. салбарын талаархи бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагааг бүх нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах;

      10.2. хууль тогтоомжид заасан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулан Засаг даргатайгаа зөвшилцсөний үндсэн дээр эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих;

      10.3. эрх бүхий байгууллагын шийдвэр, Засаг даргын захирамжийн дагуу иргэдийг жил бүр цэргийн жинхэнэ албанд татах, халах, цэрэг-техникийн шинэчилсэн бүртгэл явуулах ажлыг зохион байгуулах, дайчилгааны даалгаврыг хангах бүх талын арга хэмжээ авах;

10.4. үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгслийн хөнөөл, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас иргэдийг хамгаалах арга хэмжээг орон нутагт төлөвлөн зохион байгуулж, хяналт тавих оперативын бэлтгэлийн явц, төлөвлөлт, биелэлтэд дүгнэлт хийж боловсронгуй болгох, тэдгээрээс сэргийлэх, тэмцэх, хамгаалах, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг удирдах, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх;

10.5. орон нутгийн хамгаалалтын удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;

10.6. сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагаас цэргийн болон үй олноор хөнөөх зэвсэг, хөнөөх хэрэгслийн хөнөөл, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас иргэдийг хамгаалах сургалт, дадлагад оролцох хүн, техникийг тодорхойлох, үүнтэй холбогдсон төлөвлөгөө хийхэд туслах, зарлах, мэдээлэх;

10.7. улсын хил хамгаалалтад туслах хүчний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

10.8. цэргийн сургуульд суралцах, анги, салбарт гэрээгээр алба хаах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийг судлах, үзлэг, шалгаруулалтад оруулах;

10.9. эрхэлсэн ажлын чиглэлээр батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн удирдлагын байгууллага, Засаг даргаас өгсөн үүргийг биелүүлэх ажлыг зохион байгуулах, Засаг даргад мэргэжлийн зөвлөлгөө өгөх, үйл ажиллагаанд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх;

10.10. Батлан хамгаалахын сайдын тушаал, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;

10.11. дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг орон нутагт сургаж бэлтгэх, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдыг сургах, алба хаалгах, тэдэнтэй холбогдсон асуудлыг зохих байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

10.12. цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаагчдын бүртгэлийг хөтлөн төлбөр төлүүлэх ажлыг зохион байгуулах;

10.13. цэргийн бэлтгэл үүрэгтэнг давтан сургах, цэргийн дүйцүүлэх албатай холбогдсон зардлын нэгдсэн тооцоог гаргаж, орон нутгийн төсөвт тусгуулахаар аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргад уламжлах;

10.14. амралт, чөлөөгөөр болон томилолтоор орон нутагт яваа цэргийн жинхэнэ албан хаагчийг бүртгэн, чөлөөний хуудас, томилолтод тэмдэглэл хийх;

10.15. тухайн аймаг болон нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа цэргийн үүрэгтний шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг барагдуулах;

10.16. гамшгийн аюулын үед зэвсэгт хүчнээс тусламж үзүүлэхээр томилогдсон бүрэлдэхүүний орон нутгийн мэргэжлийн байгууллагатай харилцах ажиллагааг зохион байгуулах;

10.17. аймаг,нийслэлийн дайчилгааны төлөвлөгөөтэй холбогдолтой баримт бичгийг боловсруулах, тэдгээрийн нууцлалт, хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;

10.18. цэргийн штабын ажлын мэдээ, тайланг тогтоосон журмаар гарган батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагад хүргүүлэх, илтгэх.

Овог нэр

Албан тушаал

Утас:

И-мэйл хаяг

1

Жамц Алтангэрэл

Цэргийн штабын  дарга

70342540

www.andaa_61@yahoo.com

2

Чагнаадорж Энхбаяр

Тоо бүртгэлийн офицер

70342398

www.enhsuvd2005@yahoo.com

3

Цэдэндамба Цэрэнтогтох

Орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер

70342398

www.tstogtokh2010@yahoo.com

 

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1736770

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар