ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАСАГ

..буцах

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО
Аймгийн хэмжээнд төр засгийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохицуулах, бодлого боловсруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт үр дагаврыг үнэлэх замаар бүх байгууллага, удирдах, гүйцэтгэх  албан тушаалтаны үйл ажиллагааг сайжруулахад цаг тухай бүр мэдээллээр хангаж, мониторинг хийж ажиллахад оршино.
 
Тасгийн үйл ажиллагааны үндсэн чиглэл:
•Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын тайланд хийх ХШҮ-ний  үйл ажиллагаанд хяналт тавих
•Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтэд ХШҮ хийх , тайлагнах
Монгол улсын тухайн жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтэнд хийх, ХШҮ -ний үйл ажиллагаанд хяналт тавих
Засгийн газрын  шийдвэрийн хэрэгжилтэд ХШҮ хийх, тайлагнах
УИХ, Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд хийх ХШҮ-ний үйл ажиллагаанд хяналт тавих
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажилллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд ХШҮ хийх , тайлагнах
Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтүүдэд хийх ХШҮ-ний  үйл ажиллагаанд хяналт тавих
•Аймгийн Засаг даргын Ерөнхий сайдтай байгуулсан “Батламж” гэрээний биелэлтэд хийх ХШҮ-ний  үйл ажиллагаанд хяналт тавих
•Аймгийн Засаг даргын тайланг гаргаж Засгийн газарт тайлагнах
•Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний хэрэгжилтэд хийх ХШҮ-ний үйл ажиллагаанд хяналт тавих
•Сумын Засаг дарга нарын бүтээгдэхүүн нийлүүлэх санхүүжилтийн гэрээний саналыг боловсруулж,  хэрэгжилтийг тооцох
•Аймгийн хэмжээнд хэрэглэгчийн үнэлгээ авч, дүнг тайлагнах үйл ажиллагаанд хяналт тавих
•Сумдын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, агентлагуудын үйл ажиллагаанд ХШҮ хийх, Зөвлөх, Засаг даргын зөвлөлд танилцуулах
•Улсын болон аймгийн тэргүүний сумын болзолт уралдааныг дүгнэх ХШҮ хийх
•Аймгийн удирдлагууд болон Засаг даргын Тамгын газрын даргаас өгсөн чиг үүргийг хэрэгжүүлэх
•Сум, агентлагуудын ажилтнуудад ХШҮ-ний талаар мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1737723

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар