Зорилго, зорилт
Аймгийн Засаг даргад эрх зүйн өндөр мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж,
орон нутаг дахь хууль зүйн ажил үйлчилгээний чанар хүртээмжийг
нэмэгдүүлэхэд оршино
..дэлгэрэнгүй
Монгол улсын Засгийн газрын 2004 оны 3-дугаар сарын 17-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор Цэрэг иргэний хамгаалалтийн хэлтсийн байгалийн гамшигтай тэмцэх чиг үүргийг нь салган гагцхүү Батлан хамгаалах чиг үүргийг нь дагнуулан гүйцэтгүүлэхээр Цэргийн штаб болгон Засаг даргын Тамгын газрын бүтцэд оруулснаар Монгол улсын Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дүрэм”-ийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.
..дэлгэрэнгүй
НИЙГМИЙН
ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ:
Нийгмийн хөгжлийн хэлтэс нь эрхэм
зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг
хэрэгжүүлнэ.
..дэлгэрэнгүй
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО
Аймгийн хэмжээнд төр засгийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохицуулах, бодлого боловсруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт үр дагаврыг үнэлэх замаар бүх байгууллага, удирдах, гүйцэтгэх албан тушаалтаны үйл ажиллагааг сайжруулахад цаг тухай бүр мэдээллээр хангаж, мониторинг хийж ажиллахад оршино.
..дэлгэрэнгүй
ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН
ХЭЛТСИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Тус хэлтэс нь 2008
онд Засгийн газрын 2008 онд 67 дугаар тогтоолын дагуу эдийн засгийн голлох
салбар болох байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа,
газрын харилцаа, аялал жуучлал, дэд бүтэц хот байгуулалт, архитектур төлөвлөлт
зэрэг асуудлаар аймгийн хэмжээний бодлого хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг
зохицуулах чиг үүрэгтэй Хөгжлийн бодлогын хэлтэс нэртэйгээр зохион байгуулагдан
үйл ажиллагаа явуулж байна ..дэлгэрэнгүй
Хэлтсийн vйл ажиллагааны зорилго:
Аймгийн төсвийн дунд хугацааны төсвийн төсөөлөл болон жилийн
төсвийн төлөвлөгөөний төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, тeрийн
сангийн vйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, аймаг сумын төрийн
сангийн үйл ажиллагааны дотоод хяналтыг хэрэгжүүлэх, орон нутгийн
төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын
санхүүжилт, тайлагналтыг зохион байгуулах, улс, орон нутгийн төсвийн
гvйцэтгэлийг цаг хугацаанд нь тайлагнаж, аж ахуйн нэгж байгууллагын
бvртгэл хөтлөлт, тайлан гаргалтыг сайжруулахад оршино.
..дэлгэрэнгүй
Бидний зорилго,үйл ажиллагааны чиглэл:
•Аймгийн хэмжээнд төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэн, нутгийн
захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр
бодлогын зөвлөгөө, дэмжлэгээр хангах
•Нутгийн захиргааны боловсон хүчний бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг
зохион байгуулах , тэдгээрийг сургах, давтан сургах, төрийн албанд
сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах
• Иргэдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, түүнд судалгаа шинжилгээ хийх
•Төрийн байгууллагын үйл ажиллагаа болон түүний ил тод байдлыг хангах,
төр иргэдийн холбоог бэхжүүлэх ажлын талаар захиргааны төв болон орон
нутгийн удирдлага байгууллагад мэдээллээр үйлчлэх
..дэлгэрэнгүй
Булган аймгийн төрийн архивын эрхэм зорилго: Булган аймгийн бичиг соёл,
түүхийн эрдэнэсийн сан болсон архивын баримт , тоон мэдээллийг
эрчимжүүлж нэвтрүүлэх, архивын баримтыг хадгалах, хамгаалах, сэргээн
засварлах , хальж гарсан баримт бичгийг судлан баяжуулах, түүнийг эрдэм
шинжилгээний эргэлтэнд оруулах, олон нийтэд сурталчлах, хойч үедээ
өвлүүлэх ажлыг удирдан зохион байгуулахад оршино.
..дэлгэрэнгүй