Хуудас:  1  ( 1 мэдээ )

Танилцуулга

Газар хөдлөлтийг бүртгэх” Булган” станцын вэб сайтад тавтай морилно уу?

      Мэдээллийн технологи өндөр хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед эрхэм тантай ГХББС-ын цахим хуудасаар уулзаж байгаадаа нэн таатай байна. Хүндэт интернет хэрэглэгч та бүхэндээ Газар Хөдлөлтийг Бүртгэх Булган станцын үйл ажиллагааг улам нээлттэй хүртээмжтэй болгож, мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх зорилгоор энэхүү вэб хуудсаа нээн ажиллуулж байна.  Манай байгууллагын албан ёсны вэб сайтад нэвтрэн орж, онлайн үйлчилгээг ашиглан хэрэгцээтэй мэдээ мэдээллээ олж авч бидэнтэй хамтран ажиллахыг хүсье  !

 Хүндэтгэсэн: Газар хөдлөлтийг бүртгэх “ Булган станц” –ын хамт олноос

    Булган станцын эрхэм зорилго:   
         “Бүс нутгийн газар хөдлөлтийн горим ба идэвхжилтийн судалгаа, станцын тасралтгүй хэвийн үйл ажиллагаа, мэдээлэл бүрдүүлэлтээрээ Монгол орны газар хөдлөлт болон Дэлхийн геофизикийн шинжлэх ухааны мэдээллийн сан хөмрөгт хувь нэмрээ оруулах, орон нутаг дахь эрдэм шинжилгээний тэргүүний байгууллага байх, орон нутгийн засаг захиргаа болон ард иргэдийг газар хөдлөлтийн гамшигаас хамгаалах шинэ мэдлэг, мэдээллээр хангах, станцын хамт олны тасралтгүй хөгжлийг дэмжих орчинг бүрдүүлэх явдал” юм.

    Станцын үйл ажиллагааны үндсэн чиглэл:
    Станцын хэвийн үйл ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах,
    Станцад бүртгэгдэж буй анхан шатны мэдээллийг  Одон орон, геофизикийн судалгааны төв рүү (цаашид Төв гэх) тасралтгүй горимоор дамжуулах, 98.5% -тай байх нөхцөлийг бүрдүүлэх,
    Монгол орны болон бүс нутгийн газар хөдлөлтийн анхан шатны мэдээллийн санг бүрдүүлэх,боловсруулалтыг өдөр тутам хийж гүйцэтгэх
    Бүс нутгийн газар хөдлөлтийн идэвхжилт горимын судалгаа болон хүчтэй газар хөдлөлтийн дараа макро судалгаа явуулах,
    Хүчтэй газар хөдлөлтийн үед төв, орон нутгийн  удирдлагуудыг  мэдээллээр хангах.
    Орон нутгийн ард иргэдэд газар хөдлөлтийн гамшигаас сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа явуулах.


Зорилт:
Ойрын ирээдүйд(2012-2015)
Станцын багажийн төрөл болон тоог өргөжүүлэнгазар хөдлөлт бүртгэхөргөн зурвасын станц, хөрсний хурдатгал бичигч багаж, газрын шилжилт хөдөлгөөн бүртгэгч "GPS" станц, соронзон орны өөрчлөлтийг тасралтгүй бүртгэх соронзон вариацын станцын бүрэлдэхүүнтэй геофизикийн цогц станц болох ажлыг эхлүүлэх нь ойрын ирээдүйн зорилт болно. Станцуудын мэдээлэл боловсруулалтын программ хангамжийг бүрдүүлэх, анхан шатны боловсруулалтыг бие даан гүйцэтгэн мэдээллийн сан бүрдүүлэх чадвартай болно. Бүс нутгийн станцуудтай анхан шатны долгионы мэдээлэл солилцох, газар хөдлөлтийн мэдээлэл болодвсруулалтыг автоматжуулах, хүчтэй газар хөдлөлтийн үед нэг станцаар анхааруулах, дуут дохиолол өгөх арга, аргачлал болон программ хангамжийг боловсруулж хэрэгжүүлнэ.
Алс хэтийн ирээдүйд (2012- 2020)
Хүрээлэн байгаа орчны физик параметрүүдийн нарийвчлан бүртгэх геофизикийн төрөл бүрийн багажаар тоноглогдсон геофизикийн цогц станц болох нь өнөөдрийн газар хөдлөлт бүртгэх станцын алс хэтийн үндсэн зорилт болно. Бүс нутгийн хэмжээнд газар хөдлөлтийн идэвхжилт, горимийн судалгаа, газар хөдлөлийн аюулын үнэлгээ болон дэлхийн дотоод бүтэц, геодинамик болон геотектоникийн нөхцлийг судлах чадварлаг хамт олон бүрдүүлэх замаар судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэх, боловсон хүчний чадавхи, орон тоо болон техник хангамжийн асуудлыг шийдвэрлэнэ. Бүс нутаг дахь хүчтэй газар хөдлөлтийн голомтын орчим газар хөдлөлтийг бүртгэх станцуудыг байгуулан хянах, идэвхжилтийг судлах, мэргэжлийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлнэ. Аймгийн ард иргэдийг болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллээр хангах, сургалт явуулах, хүчтэй газар хөдлөлийн үед аймгийн удирдлага, онцгой байдлын газрыг шаардагдах боломжит мэдээллээр ханган ажиллах нь алс ирээдүйн зорилт болно.





Танилцуулганд:  
    Газар хөдлөлтийг бүртгэх “Булган станц”-ын эрхлэгчийн мэндчилгээ:
Улс орны хийморь болсон Улсын анхдагчдийн өлгий Булган нутагт байрлах Газар хөдлөлтийг бүртгэх Булган станцын хамт олны зүгээс болон хувиасаа та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
    Байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн
Газар хөдлөлтийг бүртгэх “ Булган станц”  нь удирдах ажилтан 1, инженер техникийн ажилтан 1, эрдэм шинжилгээний туслах ажилтан 2 , үйлчлэгч / нярав/ 1, хээрийн станцын сахиул 1,  нягтлан бодогч 1 / хавсарсан/ нийтдээ 7,5 орон тооны ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Түүхэн замнал:
Газар Хөдлөлтийг Бүртгэх Булган Станц нь сайд нарын зөвлөлийн 1972 оны 3-р сарын 24-ний өдрийн ШУА-ийн эрдэм шинжилгээний ажлын 5 жилийн төлөвлөгөөг биелүүлэх арга хэмжээний тухай гарсан 99-р тогтоолын үндсэн дээр 1973 оны 11-р сарын 10-нд Газар хөдлөлтийг судлах төв тасгийн эрхлэгч Балжинням, дэд эрдэмтэн Цэмбэл, эрдэм шинжилгээний ажилтан Дугармаа, Мөнхөө нарын шууд удирдлаган дор Булган хот дахь Газар хөдлөлтийг судлах нүүдлийн станц гэж анх байгуулагдсан юм.  
1973 оны 11-р сарын 11-ний өдрийн 03 цаг 22 минутанд анхныхаа лентийг тавьж, эрдэм шинжилгээний ажиглалтынхаа ажлыг эхэлсэн түүхтэй. 1974 оны 4-р сарын 27-нд СК-М-3 : ГК-7 2 байгуулагчийг нэмэн ажиглалт явуулав.
    Булган станцын анхны тулган чулууг тавилцсан ажилчдын тоонд эрхлэгч Т.Доржсүрэн, Д.Намжилдорж, Мягмар, Н.Шуурай болон Т.Ланаасүрэн, С.Дэмбэрэл, Н.Цэенрэгзэн, Б.Баасанжаргал, Г.Долгоржав, Я.Бурмаа нар зүй ёсоор орно.
Монгол орны нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн ерөнхий зүй тогтол, газрын гүний тогтоц, геодинамикийн процессыг судлах судалгаа шинжилгээний үндсэн мэдээллийн санг бүрдүүлэхийн тулд геофизикийн мэдээллийг тасралтгүй бүртгэх нөхцлийг ханган ажиллах.
Булган станц нь газар хөдлөлт, цөмийн болон уул уурхайн тэсэлгээг бүртгэн мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй бүртгэх хүчтэй газар хөдлөлт болсон үед мэдээллийг төв рүү шуурхай дамжуулах өөрийн аймгийн харъяа сум, баг, хороодод зааврын дагуу макро судалгааг шуурхай явуулах, Хүчтэй газар хөдлөлт (магнитуд М>3.5)-ийн мэдээллийг төвтэй зөвшилцөж орон нутгийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтэст мэдээлэх, Булган станцын техникийн хэвийн үйл ажиллагааг хянаж,  геофизикийн мэдээллийг тасралтгүй бүртгэх, өдөр тутмын мэдээлэлд боловсруулалт хийх, интернетийн суваг ашиглан мэдээллийг тасралтгүй ҮМТ-д шууд горимоор дамжуулан ажиллаж  байна.
Газар хөдлөлтийн өмнө
•    Гар чийдэн, лаа, шүдэнз болон анхны тусламжийн зүйлсийг бэлэн байлгах
•    Анхны тусламж үзүүлэх мэдлэгтэй байх
•    Газар хөдлөлтийн шинж тэмдэг болон авах арга хэмжээг мэддэг байх
•    Байшин барилгын хамгийн зузаан, бат бөх ханыг тодорхойлж мэдсэн байх
Газар хөдлөлтийн үед
•    Сандарч болохгүй
•    Гарах боломжгүй бол ширээ сандал зэрэг бат бөх зүйл доогуур орвол аюул багатай
•    Цонхны шил болон хагарах зүйлсээс хол бай
•    Байшин барилгын даацын буюу зузаан хананд ойртон зогс
•    Гадаа явж байгаа бол өндөр байшин цахилгааны шугамнаас яаралтай холд
•    Цахилгаан шат ашиглахаас зайлсхий

Газар хөдлөлтийн дараа
•    Шаардлагатай бол өөртөө болон бусдад анхны тусламж үзүүл
•    Бэртэж гэмтсэн хүн байвал түргэн тусламж /103/ дууд
•    Цахилгаан гүйдэлтай байж болох бүх төрлийн металл утсанд хүрэхээс болгоомжил
•    Эвдэрсэн барилга байгууламжаас хол бай, бүү ор
1.    2014 оны 02 сарын 21-ны өдрийн 06:39 :12  минутад Булган  аймгийн Могод сумаас өмнө зүгт 13 км-ийн зайд магнитуд нь M=3.7-той газар хөдлөлт боллоо. Газар хөдөлтийн байрлал өргөрөг  48.1539 уртраг 102,972.
2.  2014 оны 03 сарын 24-ны өдрийн 08 цаг 04 минутад Булган аймгийн Тэшиг   сумаас зүүн хойд зүгт 19 км-ийн зайд магнитуд нь M=3.9-тэй газар хөдлөлт боллоо. Газар хөдөлтийн байрлал өргөрөг 50,09 уртраг 102.07
3. 2014 оны 04 сарын 20-ны өдрийн 00 цаг 44 минутад Булган аймгийн Орхон сумаас урд зүгт 17 км-ийн зайд магнитуд нь M=4.6-тэй газар хөдлөлт боллоо. Газар хөдөлтийн байрлал өргөрөг 58.12 уртраг 103.56.
4. 2014 оны 05 сарын 20-ны өдрийн 03 цаг 46 минутад Булган аймгийн Орхон сумаас урд зүгт 18 км-ийн зайд магнитуд нь M=3.7-тэй газар хөдлөлт боллоо. Газар хөдөлтийн байрлал өргөрөг 48.11 уртраг 103.61.
 5. 2014 оны 06 сарын 08-ны өдрийн 03 цаг 35 минутад Булган аймгийн Сэлэнгэ сумаас хойд зүгт 44 км-ийн зайд магнитуд нь M=3.7-тэй газар хөдлөлт боллоо. Газар хөдөлтийн байрлал өргөрөг 49.85 уртраг 104.
I. Та газар хөдлөхийг ажиж мэдэрсэн бол үл мэдэг төдий гэлгүйгээр болсон байдлыг
дараах асуултын дагуу хариулна уу.
  Манай хаяг : Одон Орон Геофизик Судалгааны Төвийн  харъяа Газар хөдлөлтийг бүртгэх “Булган” станц
                                                                                                       Булган сум
                                                                                                  Утас: 70342394  
Rcag_blgm@yahoo. com
         Web site: http://rcag.mas.ac.mn

Таны нэр:------------------------------  Утасны дугаар:-----------------------    И-мэйл:---------------------------

Газар хөдлөлт болох үед та хаана байсан бэ?

Уб -----------------------------  Дүүрэг --------------------------  Хороо ------------------ байр №------------------
Аймаг--------------------------    Сум---------------------------
Газар хөдлөлт мэдэрсэн он, сар, өдөр, цаг, минут: ---------------------------------------------------------------
Та газар хөдлөх үед та ямар байдалтай байсан бэ?
a.    Явган явж байсан
b.    Зогсож байсан
c.    Сууж байсан
d.    Унтаж байсан
e.    Хэвтэж байсан
f.    Унаагаар явж байсан
Хэрэв та газар хөдлөх үед ямар нэгэн байшин барилга дотор байсан бол тухайн барилга байшинг тодорхойлно уу. (Давхараа бичнэ үү)

II. Газар хөдлөлт болох үед танд мэдрэгдсэн байдал.
1.    Унтаж байсан хүмүүс сэрсэн үү?
a.    Унтаж байсан хүн байхгүй       
b.    Сэрээгүй           
c.    Ганц нэг нь сэрсэн           
d.    Нэлээд нь сэрсэн           
e.    Олонх нь сэрсэн           
f.    Бүгдээрээ               
2.    Газар хөдлөлт болсныг хэрхэн мэдрэв?
a.    Мэдрээгүй                
b.    Үл мэдэг төдий           
c.    Мэдэгдэхүйцээр           
d.    Илэрхий хүчтэй           
e.    Хүчтэй               
f.    Их хүчтэй               
3.    Газар хөдлөлт танд ямар шинж тэмдэгээр мэдрэгдсэн бэ?
a.    Үгүй                       
b.    Хэн нэгэн хүн түлхэх шиг болох           
c.    Машин явж өнгөрөхөд үүссэн чичэргээтэй төстэйгээр чичэрхийлсэн  
d.    Хэвийн бус болох ,толгой эргэх           
e.    Юмс хөдлөх, доргих, хөлдөөрөө тэнцэж зогсох   
f.    Дотор муухайрах, тэнцэж ядах           
g.    Юмс нурах, шидэгдэх, өөрийн эрхгүй суух   
h.    Тэнцвэрээ алдах                   
i.    Ойчих бэртэх                   
4.    Газар хөдлөх үед айж эмээх явдал гарсан уу?
a.    Үгүй               
b.    Сүрдмээр зүйл болоогүй       
c.    Нэлээд аймаар           
d.    Их аймаар               
e.    Тун их аймаар           
f.    Балмагдсан           
5.    Та болон таны дэргэдэх хэдэн хүн мэдрэв?
a.    Цом мэдрээгүй           
b.    1 хүн               
c.    Цоонх нь               
d.    Олонх нь               
e.    Цомоороо               
6.    Хүмүүсийн хөдөлгөөн?
a.    Хэвийн                       
b.    Зарим хүн жиг жуг яриа дэлгэх           
c.    Байшингаас хүмүүс цөөн бусаар гарч ирэх   
d.    Олноор гарч ирэх                   
e.    Үймээн сандралд орох               
7.    Дүүжлээстэй зүйлсийн савлах хөдөлгөөн (Гэрэл, зураг гэх мэт)
a.    Мэдээгүй               
b.    Үл мэдэг дүүжигнэх?       
c.    Мэдэгдэм               
d.    Нэлээд хүчтэй савлах       
e.    Хүчтэй савлах           
f.    Эвдрэн унах           
8.    Шилэн эд зүйлс болон цонх хаалга
a.    Ямар нэгэн хөдөлгөөн ажиглагдаагүй                   
b.    Чичэрхийлэн дуугарсан                           
c.    Савласан, нээгдсэн, хаагдсан                       
d.    Шил, цонх хагарсан                           
9.    Ямар нэгэн Өрөөстэй  жижиг эд зүйлс унах юмуу хөдөлсөн үү? (ном, ваар гэх мэт)
a.    Тийм зүйл ажиглагдаагүй                           
b.    Зарим нэг зүйл байрнаасаа хөдөлсөн                   
c.    Нэлээд зүйл нь ойчих                           
d.    Шилэн болон шаазан сав суулга хагарсан, хураалттай ном унасан    
e.    Бүгд шидэгдэж хөглөрөх                           
10.    Гэрийн тавилгад ямар нэгэн хөдөлгөөнд орсон уу.(Зурагт, компьютер, Мебел тавилга гэх мэт)
a.    Мэдээгүй               
b.    Долгисох               
c.    Чичэрхийлж эхэлсэн       
d.    Нэлээд хүчтэй доргих       
e.    Байрнаасаа хөдөлсөн       
f.    Урагш унах           
11.    Ямар нэгэн шингэн зүйл савнаасаа цалгих асгарах зүйл ажиглагдсан уу.
a.    Мэдээгүй               
b.    Үл мэдэг мэлтэгнэх       
c.    Мэдэгдхүйцээр мэлтэгнэх       
d.    Хүчтэй цалгих           
e.    Бүр хүчтэй               
f.    Савтайгаа унах           
12.    Амьтадад нөлөөлсөн байдал
a.    Мэдэхгүй               
b.    Зарим нэг нь сортос хийх       
c.    Нэлээд нь босох гүйлдэх       
d.    Олонх нь байж ядах       
e.    Тэнцвэр олж ядан зогсох       
f.    Суух ойчих           
13.    Гэр хөдлөх?
a.    Үгүй                       
b.    Гэр үл мэдэг шажигнаж дуугарах           
c.    Хүчтэй доргих, ганц нэг унь ойчих       
d.    Тоонын гол эргэх                   
e.    Хошлон сулрах, унь олноор ойчих       
f.    Гэр хазайх                       
14.    Гэрийн эд зүйл хөдлөх?
a.    Үгүй                       
b.    Зуух, яндан, халбага, шанага харших       
c.    Авдар тавиур дээрх зүйлс унах           
d.    Авдар тавилга байрнаасаа шилжэх       
e.    Хэдэн сул зүйлс шидэгдэх               
f.    Хүнд жинтэй зүйлс шидэгдэх, нурах       
15.    Мал үргэх?
a.    Үгүй                       
b.    Мал майлах, мөөрөх, үүрсэх           
c.    Үргэж хуйлрах                   
d.    Хөл дээрээ тэсч ядан зогсох           
e.    Ойчих, өнхрөх                   
f.    Олноор ойчих, өнхрөх                   
16.    Булаг шандны ундарга өөрчлөгдөх тохиолдлууд?
a.    Үгүй                       
b.    Сэжигтэй нэг тохиолдол           
c.    Итгэлтэй нэг хоёр тохиолдол           
d.    Шинээр үүсэх, ширгэх цөөнгүй тохиол   
e.    Дарагдах алга болох цөөн тохиол       
f.    Цөөн бус тохиолдол               
17.    Өнгөн хөрсөнд хагаралт үүсэх?
a.    Үгүй                   
b.    1 см хүрэхгүй өргөнтэй хагаралууд   
c.    10 см хүртэл өргөнтэй хагаралт       
d.    10 см- ээс дээш өргөнтэй хагаралт       
e.    1 см-ээс их өргөн тасралт шилжилтүүд   
f.    Гүнзгий хагаралт               
18.    Хад асга нурав уу?
a.    Үгүй                       
b.    Уулын асга дага зэргээр асгарах       
c.    Голын эрэг мөрөгцөг нурах           
d.    Цавчим газрын хад чулуу нурах       
e.    Асга хад чулуу их хэмжээгээр нурах       
f.    Зам харгуй боогдох               
19.    Та дараах төрлийн байшинд учирсан гэмтлийг сонгоно уу?
Байшингийн төрөл:
a.    Чулуун байшин            
b.    Түүхий тоосгон байшин       
c.    Болсон тоосгон байшин       
d.    Угсармал байшин           
e.    Битон карказан байшин       
Учирсан гэмтэл:
a.    Тийм зүйл болоогүй                                                       
b.     Өнгө шавардлаганд жижиг ан цав гарсан     



Хуудас:  1  ( 1 мэдээ )

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1485211

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар