САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ТОВЧ ТҮҮХ

..буцах

Монгол Улсын Төрийн албаны тухай хууль хэрэгжиж, Төрийн албаны төв байгууллага үүсэн цагаас аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл байгуулагдсан байна. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл анх төрийн захиргааны албаны салбар зөвлөл нэртэйгээр байгуулагдсан бөгөөд даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Бадрал, нарийн бичгийн даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн  Д.Төмөрбаатар, гишүүдээр аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга Н.Очиржав, С.Саран, Г.Буянжаргал нар ажиллаж байсан байна.
Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 141 дүгээр тогтоолоор аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж, даргаа нь Д.Батчулуун, нарийн бичгийн даргаар аймгийн Засаг даргын  Тамгын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Батжаргал нарыг томилсон байна.
Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг энэ тогтоолоор нийтлэг жишгээр тогтоосон бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, хууль зүйн хэлтсийн дарга, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, аймгийн прокурор, аймгийн шүүхийн тамгын хэлтсийн дарга, аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга, аймгийн аудитор, аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн байхаар шийдвэрлэсэн байна.
Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргаар Ц.Бадрал 1995-2000 онд, Д.Батчулуун 2000 оноос хойш ажиллаж байсан ба 2014 оны 05 дугаар сараас эхлэн аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Алтаншагай даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. .
Мөн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар Д.Төмөрбаатар 1995-2003 онд, М.Батжаргал 2003 оноос ажиллаж байгаад 2014 оны 05 дугаар сараас Ч.Баттуяа ажиллаж байна.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1736780

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар