Үзэсгэлэн зохион байгуулах тухай

..буцах

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “д”, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Барилгын тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.2.1 заалтуудыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ НЬ: Нэг.  Аймгийн их бүтээн байгуулалтын ажлын хүрээнд иргэдэд  инженерийн шугам сүлжээ бүхий амины орон сууцны  хувилбар загварууд, хашлага хийц, барилгын материал үйлдвэрлэл болон инженерийн шугам сүлжээний хангамж, орчны тохижилтын  талаар ойлголт өгөх, зарим барилгын материалын худалдаа хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор    2014 оны 03 дугаар сарын  28-наас  04 дүгээр сарын 02-ны хугацаанд Булган суманд үзэсгэлэн зохион байгуулсугай.

Хоёр. “Амины орон сууцны шийдэл-барилгын материалын үйлдвэрлэл”-ийн  үзэсгэлэнг зохион байгуулах ажлын удирдамжийг нэгдүгээр, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар, төлөвлөгөөг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 
Гурав. Үзэсгэлэн зохион байгуулахад шаардагдах зардлыг тооцон гаргаж,  танилцуулахыг ажлын хэсэг /Д.Чимгээ/-д даалгасугай.
 

Дөрөв. Үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд сумдаас барилга, бүтээн байгуулалтад оролцох  иргэдийг зохион байгуулалттайгаар оролцуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Тав. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг ажлын хэсэг/Д.Чимгээ/-т даалгасугай.

 

           
 
           ЗАСАГ ДАРГА                           Д.ЭРДЭНЭБАТ


D:My DocumentsZahiramj.doc
 Аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаа
сарын 10-ны  өдрийн  ........  захирамжийн
                                        нэгдүгээр хавсралт



“АМИНЫ ОРОН СУУЦНЫ ШИЙДЭЛ- БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН
ҮЙЛДВЭРЛЭЛ”-ИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
АЖЛЫН УДИРДАМЖ
                                                                                                    
Үзэсгэлэнгийн зорилго: Аймгийн их  бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд ногоон хөгжлийн зарчимд нийцүүлэн  иргэдэд амины орон сууцын угсралтын загварын шийдэл, барилгын материалын үйлдвэрлэл болон инженерийн шугам сүлжээний сонголтын талаар ойлголт өгөх, зарим барилгын материал, тоног төхөөрөмжийг худалдан авах нөхцөл боломжийг бүрдүүлэх  
Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч Булган аймгийн Засаг дарга, Монголын барилгачдын холбоо,  Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Барилгын хөгжлийн төв, Төрийн орон сууцны корпораци, Булган аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим
Үзэсгэлэнгийн ерөнхий чиглэл: Нам давхрын барилга угсралтын технологи, барилгын материал, тоног төхөөрөмж, барилгын гар багажууд, эрчим хүч хэмнэх технологи, интерьер дизайн, халаалтын тоноглол, хэрэгсэл, агаар сэлгэлт, бага оврын цэвэрлэх байгууламж, септик, барилгын цахилгаан хэрэгсэл, зам талбайн тохижилтын материал, шийдэл
 Үзэсгэлэнгийн хамрах хүрээ: Барилгын зураг төсөв, материалын үйлдвэрлэл, угсралт, инженерийн шугам сүлжээний мэргэжлийн байгууллагууд, Булган аймгийн  сумдын ЗДТГ, иргэд
Үзэсгэлэн зохион байгуулах хугацаа: 2014 оны 03  дугаар сарын 28-ны өдрөөс 04 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал  5 хоног
Үзэсгэлэн ажиллах байршил: Булган аймгийн Булган сумын Спортын ордон, түүний өмнөх талбайд
Бүртгэлийн хураамж:Бүртгэлийн хураамжгүй
Байр талбайн түрээс: Бүх оролцогчдоос авахгүй
Бүртгэлийн хугацаа 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс  03 дугаар  сарын 27-ны өдрийг дуустал 09:00-18:00 цагт  Булган аймгийн ГХБХБ газарт бүртгэнэ. Дурдсан хугацаанаас хойш бүртгэхгүй болно. Дэлгэрэнгүй мэдээллийг :70342409, 70342410 дугаарын утсаар авах боломжтой.
Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулах үйл ажиллагаа:
•    Нам давхрын барилгын материалыг үйлдвэрлэх боломж болон хэрэглээний онцлогыг иргэд, орон нутгийн компаниудад танилцуулах  үйл ажиллагаа
•    Барилгын материалыг орон нутагт үйлдвэрлэх боломж, тавигдах шаардлагын талаар танилцуулга сургалт
•    Зарим төрлийн материал, тоног төхөөрөмжийн  хугацаат хямдралтай худалдаа зохион байгуулах
•    Эко орон сууцны загварын шийдлийн танилцуулга, сургалт
•    Нам давхрын барилга угсралтын шинэ технологийн танилцуулга
•    Иргэдэд өндөр технологийн бүтээгдэхүүнийг сурталчлах сургалт
•    Банк, Төрийн орон сууцны корпораци  зэрэг байгууллагуудаас орон сууцны зээлийн нөхцлийн  танилцуулга
•    Булган суманд шинээр баригдах нийтийн болон амины орон сууцны танилцуулга
•    Монголын барилгачдын холбооны Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтаж аялуулж байгаа тугыг хүлээн авах ажиллагаа
•    Булган аймгийн барилгачдын зөвлөлгөөнийг хийх
•    Булган аймагт хөрөнгө оруулагчдын зөвлөлгөөн хийх
Үзэсгэлэнгийн байр талбай: Үзэсгэлэн худалдаанд оролцогч байгууллагууд өөрсдийн шаардлагад нийцүүлэн талбай авч түүнд байршуулсан стэндны хэмжээнд тохирсон хаяг хийлгэж 03 дугаар сарын 19-ны өдөр бүх бүтээгдэхүүнийг байршуулсан байна.
•    Үзэсгэлэнд байгууллагыг төлөөлөн оролцож байгаа хүмүүс 2014 оны 03 дугаар сарын  19-ны өдрийн 18:00 цагт мандатаа авсан байх шаардлагатай.
•    Үзэсгэлэнгийн талбайг 2014 оны 03 дугаар сарын 18-19-ны өдрийн 10.00-18.00 цагийн хооронд олгох тул оролцогч дурдсан цагт ирж талбайгаа бүртгэлийн хуудасны дагуу авч стэндэнд нэр хаяг,  сурталчилгааны материалууд,  лангуу, ширээ сандал, өлгүүр гэрэлтүүлэг, бараа бүтээгдэхүүнээ  өрж хураах зэргийг бүрэн бэлтгэж засал тохижилтын ажлыг үзэсгэлэн  эхлэхээс өмнө заавал гүйцэтгэж дуусгасан байна.
Үзэсгэлэнд оролцогсодод тавигдах шаардлага:
•    Үзэсгэлэн зохион байгуулагч нарт өөрсдийн үзэсгэлэнгийн танилцуулга, танай байгууллагаас зохион байгуулах арга   хэмжээний хөтөлбөр, сурталчилгааны үйл ажиллагааны нэр, хугацааны талаар мэдээлэл, танилцуулгыг үзэсгэлэнгийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө өгсөн байна.
•    Үзэсгэлэнгийн нээлт, хаалтын ажиллагааны үеэр стэнд дээрээ ажиллах нэг хүнийг үлдээж бусад хүмүүс нь заагдсан талбайд цугларч байх шаардлагатай.
•    Аж ахуйн нэгж, байгууллагаа  төлөөлөн оролцогчид  цэвэр үзэмжтэй  жигд хувцаслаж  оролцогчийн мандат, таних тэмдэг, нэрийн зүүлтийг зүүсэн байх, үйлчлүүлэгчид, зохион байгуулагчид комиссын гишүүдтэй зөв боловсон харьцах тэдний тавьсан шаардлагыг биелүүлж ажиллах шаардлагатай.
•    Байгууллага бүр өөрсдийн зар сурталчилгааны танилцуулга, тараах материалуудаа хангалттай хэмжээгээр, өнгө үзэмж сайтайгаар бэлтгэж оролцоно.
•    Үзэсгэлэнгийн дараа өөрсдийн хариуцсан талбайг бүрэн цэвэрлэж хүлээлгэж өгөх үүрэгтэй.
Үзэсгэлэнг зохион байгуулсаны дараа түүний үр дүнг аймгийн Засаг даргын зөвлөлд ажлын хэсгээс танилцуулгыг оруулж танилцуулна.


Аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 10-ны   өдрийн       ...   захирамжийн хоёрдугаар хавсралт

“АМИНЫ ОРОН СУУЦНЫ ШИЙДЭЛ-БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН
ҮЙЛДВЭРЛЭЛ”-ИЙН  ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН


   Ажлын хэсгийн дарга:      Д.Чимгээ  Аймгийн Засаг даргын орлогч

  Ажлын хэсгийн гишүүд:    Г.Шоовдор Монголын барилгачдын холбооны гүйцэтгэх
                                                 захирал
                   - Барилгын хөгжлийн төвийн дэд дарга /тохиролцсоноор/
                    
                                              Ч.Балдандорж  Газрын  харилцаа, барилга хот  
                                                 байгуулалтын газрын дарга
                                                                     
                                               Г.Цэцэгмаа Булган аймгийн Барилгачдын холбооны
                                                  ерөнхийлөгч

                                              О.Наранжаргал Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
                                              А.Ганболд Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
                                              Ж.Олонбаяр Булган аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн
                                                                    танхимын дарга
                                                                                                                        
Нарийн бичгийн
           дарга:                         Г.Төрмандах  ГХБХБГ-ын барилга, хот байгуулалтын
                                                                     хэлтсийн дарга                      

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1457672

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар