Үзэсгэлэн зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “д”, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Барилгын тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.2.1 заалтуудыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ НЬ: ..дэлгэрэнгүй

ҮНДЭСНИЙ НЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙ

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 09 тоот зарлиг, аж үйлдвэрийн сайдын 2015 оны 99 тоот тушаалаар батлагдсан “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн” шалгаруулах журмын дагуу Аймгийн Засаг даргын тушаалаар аймгийн Үндэсний нэрийн  бүтээгдэхүүн сонгон шалгаруулах зөвлөлийг:
Дарга       -  Д.Чимгээ Засаг даргын орлогч
Гишүүд :  -   Ч.Амгалан /ХХААГ-н дарга/
-    Ц.Бүрэнтуяа /СХЗХ дарга/
-    Ж.Олонбаяр /ХАҮТ-н дарга /
-    Д.Мэндсайхан /АОЭХ тэргүүн/
-    Ч.Оюун-Эрдэнэчимэг /ХБХ-н  ҮХҮСБЗХ мэргэжилтэн/
Нарийн бичгийн дарга – Г.Лхагважаргал /ХХ-н ЖДҮБХХ  мэргэжилтэн/ нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа.
Үндэсний нэрийн бүтээгдэхүүн шалгаруулалтанд:
- Баяннуур сум – Чацаргана
- Бугат сум – Цуулбар гэрийн мод
- Булган сум – Ангилсан мах, Сүү, сүүн бүтээгдэхүүн, кимчи, мөсөн чихэр
- Сайхан сум – Айраг
- Сэлэнгэ сум – Бог будаа
- Хангал сум – Халтар арвай
- Хялганат тосгон – Буриад талх, зөгийн бал, их шүүдэргэнэтэй цай
- Хутаг-Өндөр сум – Халтар арвай, мах махан бүтээгдэхүүнийг ирүүлж Баян-Агт, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Орхон, Рашаант, Хишиг-Өндөр, Тэшиг сумд бүтээгдэхүүнүүдээ ирүүлээгүй байна.
- Ажлын хэсгийн хурлаар журмын шаардлага хангасан, орон нутгийн брэнд болсон 3 бүтээгдэхүүнийг шалгаруулж аж үйлдвэрийн яам руу хүргүүллээ. Үүнд  :
                                      - Сайхан сумын “Гүүний айраг ”
                                      - Сэлэнгэ сумын “ Ингэтийн шим бог будаа”
                                      - Хангал сумын “Халтар арвай”
“Үндэсний нэрийн бүтээгдэхүүн” шалгаруулалтанд бүтээгдэхүүнээ ирүүлээгүй сумдад ажлын хэсгээс зөвлөмж хүргүүлэн өөрийн орон нутагт журмын шаардлага хангасан бүтээгдэхүүн бий болгоход анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1490010

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар