Хөдөлмөрийн бүтээмжийн ажлын явцын товч

Хөдөлмөрийн бүтээмжийн ажлын явцтай танилцсан тухай
         Аймгийн Засаг даргын орлогчоор батлуулсан Хөдөлмөрийн бүтээмжийн ажлын явцтай танилцах үзлэгийн удирдамжийн дагуу Бүтээмж инновацийн зөвлөлийн гишүүдээр ахлуулан СХХ,Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд 2015 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн Булган аймгийн төр, төсвийн байгууллагуудыг хамруулан үзлэгийг  хийж гүйцэтгэлээ.
        Уг үзлэг нь Хөдөлмөрийн бүтээмжийн талаарх нийгмийн ойлголтыг төлөвшүүлэх ажлыг байгууллага иргэдийн дунд зохион байгуулсан, байгууллагын ажиллагсадын бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж буй байдлыг үзэх зөвлөн туслах зорилготой ажилласан.Нийт 43 байгууллага хамрагдсанаас Бүтээмжийн чиглэлээр санал,санаачлага гарган, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажил нь тогтмолжиж,баримтжуулсан сайн байгууллага:
Нийгмийн даатгалын хэлтэс
Эрүүл мэндийн газар
Хөдөлмөрийн хэлтэс
Хүнс хөдөө аж ахуйн газар
Хүүхэд гэр бүлийн хэлтэс
Онцгой байдлын газар
Барилга хот байгуулалтын газар
ЭБЦТС-ТӨХК
Бусад байгууллагуудад илэрсэн нийтлэг зөрчил:
          Аймгийн Засаг даргын 2014 оны 01-р сарын 24 ны өдрийн 01 тоот албан даалгавар, “Ажил үйлчилгээний бүтээмжийг дээшлүүлэх тухай” албан даалгаврын талаархи ойлголт жигд бус даалгавар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулаагүй байна.
-    Бүтээмжийн чиглэлээр хийж гүйцэтгэх  ажлын төлөвлөгөөгүй
-    Бүтээмжийн ажлыг хавсран ажиллуулах ажилтныг томилуулж, ажлын байрны тодорхойлолтонд тусгаагүй
-    Байгууллага бүр ажиллагсдын ажлын хариуцлага, сахилга ёс зүй, ажлын үр бүтээмжийг дээшлүүлэх бренд шинэлэг ажлыг жигд  зохион байгуулаагүй
-    Иргэдэд үйлчлэх үйлчилгээний стандартыг боловсруулж нэвтрүүлээгүй
-    Байгууллагын стандартаа иргэд хяналт тавьж болохуйцаар самбар хийж  байрлуулаагүй
         Ажлын үр бүтээмжийг дээшлүүлэх бренд шинэлэг ажлаас:
Нийгмийн даатгалын хэлтэс нь: бүтээмж хариуцсан ажилтан томилсон нийт ажилтнуудаа  сахилга батын үнэлгээний самбараар тогтмол үнэлдэг  5 S  хэрэгжүүлсэн, бүтээмжийн чиглэлээр хийсэн ажлаа баримжуулсан.
Эрүүл мэндийн газар нь :Байгууллагын үйлчилгээ, төрийн албан хаагчийн харилцааны соёл, хувцаслалтанд тавих шаардлага байгууллагын стандартыг сайн боловсруулан, ажилтнуудынхаа англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллаж байгаа.
Хүүхэд гэр бүлийн хэлтэс нь: 5S-ийн зарчмыг 2009 онд нэвтрүүлж,  хорт зуршилгүй хамт олон болж байгууллагынхаа ажилтнуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх, ажлын орчин нөхцлөө эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх зорилт тавьж ажлын байрандаа ажлын байрны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ санааны булан, 7 хоногт "Соок timе" хийх зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна.
Стандартчилал хэмжилзүйн хэлтэс нь:Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001-2010 олон улсын стандартыг нэвтрүүлсэн ,  шинэ санааны хайрцаг ажиллуулж  гарсан саналын дагуу гүйцэтгэлийн хяналт тавьж ажилладаг.
Байгууллагын стандарт боловсруулж батлуулах , самбарт байрлуулах ажлыг санаачлан 24 байгууллагыг  байгууллагын стандарттай болгосон  байна.
Онцгой байдлын газар нь: Бүтээмж-инновацийн ажилтан, ажлын хэсэг томилсон хэлтсийн даргын тушаалтай, 2014-2015 оны төлөвлөгөө,  тайлантай байна. Ажиллагсдын ажлын хариуцлага, сахилга ёс зүй, ажлын үр бүтээмжийг дээшлүүлэх бренд шинэлэг ажил зохион байгуулах түүнийг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд ажиллагсадын хөдөлмөрийн бүтээмжийн талаарх ойлголт, чиг хандлага, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, алба хаагчдын ая тухтай ажиллах нөхцлийг дээшлүүлэхэд чиглэгдэсэн ажлуудыг зохион байгуулсан байна. Өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөртэй.
Хүнс хөдөө аж ахуйн газар нь: “Маргаашаа өнөөдрөөс илүү бүтээмжтэй болгоё “ уриан дор аян зарлан, дүгнэх ба “ Бүтээлч 2015 “ ажлыг зохион байгуулж оны эцэст үнэлэхээр төлөвлөгөөндөө тусган  батлуулан ажиллаж  байна. Ажиллагсдын ажлын хариуцлага, сахилга ёс зүй, ажлын үр бүтээмжийг дээшлүүлэх бренд шинэлэг ажил зохион байгуулах түүнийг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд 5S-ийн зарчмыг хэрэгжүүлэн ажилтнуудын өрөөнд байрлуулсан ба шинэ санааны саналын хайрцагийг ажиллуулж байна.
Спортын газар:Байгууллагынхаа ажилтнуудын ажиллах нөхцөл болон спортын заалаа өөрсдийн нөөц боломжинд тулгуурлан засварлах, тохижуулах бүтээлч ажлыг өрнүүлсэн камержуулснаар дотоод хяналт сайжирч  сахилга бат хариуцлага дээшилсэн.
 "ЭБЦТС" ТӨХК нь бүтээмжийн ажлыг хариуцдаг ажилтантай, Бүтээмжийн хорооны ажлын төлөвлөгөөтэй , хариуцсан ажилтан нь бүтээмж инновацийн чиглэлээр тодорхой мэдлэг мэдээлэлтэй байгуулага дээрээ 5S нэвтрүүсэн  бүтээмжийн чанарын дугуйлангийн самбартай, кайзан саналын хайрцаг байрлуулсан нь дэвшилттэй байлаа.
Хөдөлмөрийн хэлтэс нь: Бүтээмж-инновацийн ажилтан, ажлын хэсэг томилсон хэлтсийн даргын тушаалтай, 2014, 2015 оны төлөвлөгөөтэй, төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан ажлын тайлантай байна. Бүтээмж-инновацийн ажлын хүрээнд 2015 оныг" Шинэ санааг бүтээлч шийдэл болгох" жил болгон ажлын төлөвлөгөө гарган хэлтсийн ажилтнуудын хурлаар хэлэлцэн баталсан байна. Ажиллагсдын ажлын хариуцлага, сахилга ёс зүй, ажлын үр бүтээмжийг дээшлүүлэх бренд шинэлэг ажил зохион байгуулах түүнийг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд 5S-ийн зарчмыг хэрэгжүүлэн ажилтнуудын ширээн дээр байрлуулсан ба шинэ санааны саналын хайрцагийг ажиллуулж байна. 5S-ийн зарчмыг 2014 оноос эхлэн хэрэгжүүлсэн ба 2015 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан байна.

Цаашид анхаарах:
-    Байгууллагуудад  бүтээмж-инновацийн талаархи  ойлголтыг жигд болгох, тодорхой мэдээлэл сургалт зохион байгуулж байх
-    Мэдээллийг байгууллага бүрт  хүртээмжтэй тараах
-    Бүтээмж инновацийн чиглэлээр ойлголт жигд бус байгаа тул үндсэн чиг үүргийн ажлаа бүтээмжийн чиглэлээр зохион байгуулж буй ажил гэж үзэх хандлага их байгаа зэрэгт анхаарах шаардлагатай байна.
БҮТЭЭМЖ ИННОВАЦЫН АЖЛЫН ХЭСЭГ


“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СОЁЛЫГ АЖЛЫН БАЙРАНД НЭВТРҮҮЛЬЕ”САРЫН АЯНЫ ТАЙЛАН

 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтэрүүлье” уриан дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах” аймгийн дэд хөтөлбөр, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяныг 2015,04,01-нээс 2015 оны 5 дугаар сарын 1-ний хооронд зохион байгууллаа. Сарын аяны үеэр ХАБЭА-н тухай  хууль, тогтоомж, дүрэм, журмыг олон нийтэд сурталчлах, эрүүл аюулгүй ажлын орчныг бүрдүүлэх, ажиллагсдад ажлын байран дахь зөв зан үйл хандлагыг төлөвшүүлэх зорилгоор  аймгийн  төр төсвийн болон аж ахуйн нэгж байгууллага, ТББ-тай хамтран зохион байгуулж явууллаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье сарын аяныг зохион байгуулах удирдамж, төлөвлөгөө /хавсралт 1/ боловсруулан Аймгийн Засаг Даргын Орлогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороон даргаар батлуулан аж ахуй нэгж байгууллагууд, сум орон нутагт хүргүүллээ. Удирдамж төлөвлөгөөний дагуу сум орон нутаг, аж ахуй нэгж, байгууллагууд тодорхой ажил амжилттай зохион байгуулж ажиллав.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн сарын аяны хүрээнд:

·         Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье сарын аяны нээлт

·         Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчилах

·         Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзүүлэх сургууль зохион байгуулах

·         Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны гишүүдийг чадавхижуулах сургалт

·         Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг сурталчилах, аж ахуй нэгжүүдэд уриалга гаргах

·         Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэг зохион байгуулах

·         Аж ахуй нэгж байгууллагуудад  зөвлөмж хүргүүлэх зэрэг ажлуудыг зохион байгууллаа.

Нэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын

байранд нэвтрүүлье сарын аяны нээлт

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлтийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” уриан дор зохион байгууллаа.

            Нээлтийн арга хэмжээнд аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны гишүүд, Аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч, байгууллагуудын ХАБЭА-н орон тооны бус салбар зөвлөлийн гишүүд, ажилтан сумдын Засаг даргын орлогч нар, ард иргэд нийт 150 гаруй хүн оролцлоо.

Нээлтийн арга хэмжээний үер

·         Сарын аяны хүрээнд хийх ажлын танилцуулга

·         Ажлын байранд мөрдөгдөх стандарт, дүрэм журмын талаарх мэдээлэл

·         Ажлын байрны эрүүл ахуй болон ажиллагсадыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах

·         Ажлын байран дахь үйлдвэрлэлийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх нь

·         Үйлдвэрлэлийн осол, Мэргэжлээс шалтгаалах даатгалын сан, түүнийг ашиг тус сэдвүүдээр Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс зэрэг  холбогдох байгууллагуудын мэргэжилтэнүүд тус тусын чиглэлээр мэдээлэл хийлээ. /хавсралт 2/

Хоёр. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны гишүүдийг чадавхижуулах сургалт

            Аймгийн хойд бүсийн 8-н сумын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороодын гишүүдийг чадавхижуулах сургалт”-ыг Хутаг-Өндөр суманд Аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоотой хамтран зохион байгууллаа.

Чадавхижуулах сургалтын хүрээнд:

1.    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах

-       Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль болон бусад дүрэм журмын хэрэгжилтийн талаар

-       Аж ахуйн нэгж байгууллагуудын ХАБЭА-н орон тооны  бус салбар хорооны ажиллах дүрэм, салбар хорооны үүрэг хариуцлага  /ҮЭХ/

-       Ажлын байрны эрүүл ахуй, ажиллагсадыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах нь   /ЭМГ/

-       Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс өвчний  шалтгаалах даатгалын сан, түүнийг ашиг тус  /НДХ/

-       Ажлын байран дахь аюулыг илрүүлэх, түүнийг хэрхэн зайлуулах вэ?

-       Эргономикийн асуудлууд

2.    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэг хийх / сумын аж ахуйн нэгж, сумын ЗДТГ/

-       Сумын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороодын үйл ажиллагаатай танилцаж зөвлөн туслах

3.    Суманд хэрэгжиж буй бүтээмж инновацийн үйл ажиллагаатай танилцаж зөвлөн туслах

 

           Чадавхижуулах сургалтанд тус сумын төр төсвийн болон аж ахуй нэгж байгууллагуудын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус салбар хороодын гишүүд, сумын ХАБЭА-н салбар хороодын гишүүд нийт 150 гаруй хүн хамрагдлаа.

 

Гурав. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль тогтоомж,

дүрэм журмыг сурталчилах

 

Байгууллагын эрүүл ахуйн талаар Эрүүл мэндийн газар, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн талаар Нийгмийн даатгалын хэлтэс, ажлын байранд мөрдөгдөх стандарт дүрэм, журмын талаар Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, ажиллагсдын аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажиллах талаар Мэргэжлийн хяналтын газар тус тус сургалтуудыг нийт сумд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилтан, албан хаагчдын 80 гаруй хувийг оролцуулан  амжилттай зохион байгуулж явууллаа.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад барилгын салбарт гарч буй осол, түүний шалтгаан, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр 100 гаруй оюутнуудад мэдээлэл өгч, сурталчиллаа.

 

 

Дөрөв. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзүүлэх

сурууль зохион байгуулах

 

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” сарын аяны хүрээнд

Иргэд, аж ахуйн нэгжүүдийн дарга эрхлэгч нарыг хамруулан нийт 150 гаруй иргэдэд  Барилгын салбар, дэд бүтцийн салбар, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний салбар болон бусад хамгаалах хувцас, багаж  хэрэгсэлийг нийтэд үзүүлэх хэрхэн ашиглах талаар үзүүлэх сургуулийг зохион байгууллаа. Үзүүлэх сургуулийг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Булган Мээж ТӨХК, Мэдээлэл холбооны сүлжээ, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ХК-иудтай хамтран амжилттай зохион байгууллаа.

Тав. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг сурталчилах, аж ахуй нэгжүүдэд уриалга гаргах

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд  Аймгийн “Ард” телевиз болон Сайхан Монгол аялгуу 107.1 Фм-ээр “Эрүүл, аюулгүй ажлын байр” аюулгүй ажиллагааны 5А-ын дүрэм, аж ахуйн нэгж байгууллагуудыг ажиллагсадаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах уриалга зэрэг мэдээлэл, сурталчилгаа хийж ажиллахын зэрэгцээ аймгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажиллагсдад гарын авлага, тараах материалыг хүргүүлэн ажиллав.

Сарын аяны хүрээнд хийж ажлыг хэлтсийн Facebook хуудас болон Вэб сайтаар сурталчилан ажиллаа. 

Мөн “Эрүүл мэндийг дэмжигч – Эрүүл аюулгүй ажлын байр” уриан дор байгууллагуудын хооронд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж тэмцээний үеэр Хөдөлмөрийн хэлтэс болон Эрүүл мэндийн газрын ажилтнууд “Ажлын байранд хийх дасгал хөдөлгөөн”-ийг тэмцээнд оролцогчид болон үзэгчдэд хийж үзүүлэн цаашид байгууллага дээрээ хийж хэвшүүлэхийг уриаллаа.

Зургаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэг зохион байгуулах

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” сарын аяны хүрээнд Үйлдвэрлэлийн осол, эргэжлээс шалтгаалах өвчин гарах эрсдэлтэй болон томоохон аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэгийг зохион байгууллаа. Үзлэгт аймгийн хэмжээнд 261 аж нэгжүүдэд хийж аймгийн дундаж 79,34 хувьтай байна.

Сумдын ХАБЭА-н үзлэгийн дүнг хүснэгтээр харуулвал

 

Сумын нэр

Хамрагдсан байгууллагын тоо

Авсан дундаж оноо

Булган сум                                           

36

79,5%

Могод сум

15

80%

Хутаг-Өндөр сум

24

80,5%

Рашаант сум

29

73%

Хишиг-Өндөр сум

14

84%

Гурванбулаг сум

18

85%

Дашинчилэн сум

25

87%

Хангал сум

12

75%

Сэлэнгэ сум

9

62%

Орхон сум

12

89%

Бугат сум

7

74%

Тэшиг сум

17

77%

Сайхан сум

17

82,5%

Баян-Агт сум

6

86%

Бүрэгхангай сум

5

85%

Баяннуур сум

15

70%

Нийт

261

79,34%

 

Дүгнэлт:

Ололттой талаас дурдвал:

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтэрүүлье” сарын аяны хүрээнд байгууллага, аж ахуйн нэгж, сумдууд сарын аяныг өөрсдийн сум, орон нутгийн онцлогт нийцүүлэн зохион байгуулах  удирдамж, хөтөлбөр, төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажилласан байна.

Сарын аяныг зохион байгуулснаар аймгийн хэмжээний нийт байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар өргөн мэдлэгтэй болсон байдал ажиглагдаж байна.

Сум орон нутгууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аянд ач холбогдол өгч сарын нээлт, сургалт сурталчилгаа, үзлэг шалгалтыг жилдээ 2-оос доошгүй удаа явуулж зөрчил гаргасан байгууллага аж ахуйн нэгжүүдэд хугацаат үүрэг даалгавар өгч биелэлтийг хянадаг болсон байна.

Булган аймгийн хэмжээнд 2014 онд үйлдвэрлийн осол нэг удаа бүртгэгдсэн байна. Аймгийн хэмжээнд үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчны ар гэрт нь хүндэтгэл үзүүлэх, тэтгэмж олгох арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг аж ахуй нэгжүүд  нэг бус байгаа нь ололтой байна. Жишээ нь “ЭРДЭНЭТ БУЛГАН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” төрийн өмчит хувьцаат компанийн булган аймаг дахь салбар “Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тохиолдуулан

-Хамт олныг хамруулсан сэрэмжлүүлэг, яриа, таниулга хийх

-ҮО-р амь үрэгдэгсдийн ар гэрт нь мөнгөн тусламж олгох

-ҮО-р урьдчилан сэргийлэх зурагт хуудас гаргах

-ҮО-р амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж эмгэнэл илэрхийлэх, зул өргөх, ганданд ном хуруулах

Хэсэг нэгжүүдэд ээлжит бус зааварчилгаа өгөх ажлууд хийж байна.

Цаашид энэ ажлыг жил бүр уламжлал болгон  бүх аж ахуйн нэгжүүдийг хамруулан зохион байгуулах хэрэгтэй байна.

Аймгийн хэмжээнд Бүтээмж инновацийг нэвтрүүлсэн шилдэг аймаг болох зорилтын хүрээнд бүх аж ахуй нэгжүүд өөрсдийн байгууллагын стандартыг боловсруулж  ажлын байранд дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг боловсруулан мөрдөж хэвшил болсон байна.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1485196

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар