Аймгийн Хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт салбар хорооны үйл ажиллагааны талаарх мэдээлэл

..буцах

Аймгийн Хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт салбар хороо нь аймгийн 2013-2014 оны хэлэлцээр хийн ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг 65 хувьтай ханган ажиллаж байна.
Аймгийн нийт суманд хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт салбар хороог байгуулсан боловч зарим салбар хорооны ажил идэвхгүй ажиллаж байгаатай холбогдуулан салбар хороог шинэчлэн байгуулах үүрэг аван ажиллаж байна.
Аймаг сумын нийгмийн түншлэлийн 3 талт салбар хорооны гишүүдийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулж, салбар хороодын ажилтай танилцаж, заавар, зөвлөгөө өгөх ажлын хүрээнд Аймгийн Хөдөлмөр Нийгмийн Түншлэлийн 3 талт хорооны ажлыг эрчимжүүлэх, түншлэлийн ажилтнуудын мэдлэгийг сайжруулах, хамтын ажиллагааг нягтруулах зорилгоор 2014 оны 05 сарын 02-ны өдөр "Нийгмийн түншлэлийг чадавхижуулах нь" сургалтыг АЗДТГ, АОЭХ, ҮЭХ, Хөдөлмөрийн хэлтэс хамтран Аймгийн нийт АО, ҮЭ, Төрийн төлөөллийн ажилтнуудад амжилттай зохион байгуулж явууллаа. Уг сургалтанд Аймгийн Засаг Дарга Д.Эрдэнэбат, Аймгийн Засаг Даргын Орлогч Д.Чимгээ, НХХ-ийн дарга Д.Гансүх, ХХ-ийн дарга Д.Батболд, Монголын АОЭХ-ны гүйцэтгэх захирал Х. Ганбаатар, Монголын ҮЭХ-ны МБСТ-ийн захирал М.Ганаа, ААОЭХ-ны тэргүүн Д.Мэндсайхан, АҮЭХ-ны дарга Т.Цэнддоо нар оролцлоо. Тус сургалтанд хөдөлмөрийн хэлтсийн зүгээс "Хамтын гэрээ, хэлэлцээр ба нийгмийн түншлэлийн байгууллагуудын хүлээх үүрэг" сэдвээр мэдээлэл хийж ажилласан ба сургалтанд 55 гишүүд хамрагдаж сургалт амжилттай боллоо.
Аймгийн нийгмийн түншлэлийн 3 талт салбар хороо нь албан бланк, тамга, тэмдэгтэй болсноор ажил гүйцэтгэхэд ихээхэн түлхэц үзүүлж байна.  



Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1457684

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар