Аймгийн зорчигч, шуудан тээврийн үйлчилгээг зохицуулах зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай

..буцах

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.Б, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 заалтууд, Дэд бүтцийн сайдын 2002 оны 42 дугаар тушаалаар баталсан “Аймаг, орон нутагт зорчигч, шуудан тээврийн үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дүрэм” ийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг. Аймгийн зорчигч, шуудан тээврийн үйлчилгээг зохицуулах зөвлөлийг дараахи бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсугай.

 Зөвлөлийн дарга:  Аймгийн Засаг даргын орлогч

             Гишүүдэд:             Аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга

                                           Шуудан үйлчилгээний газрын дарга

                                           Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн дарга

                                           МХГ-ын автотээврийн хяналтын улсын байгцаагч

                                           Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн

           Нарийн бичгийн дарга:  ТАЗГ-ын дарга

Хоёр. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан аймгийн хэмжээнд нийтийн зорчигч тээвэр, шуудангийн үйл ажиллагааг уялдуулан, хуулийн хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр ханган, биелэлтийг жил бүрийн 12  дугаар сарын 15-ны дотор аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахыг зөвлөлийн даргад даалгасугай.

Гурав. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн засаг даргын 2011 оны А/418 тоот захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

ЗАСАГ ДАРГА                        Д.ЭРДЭНЭБАТ

 

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1455878

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар