“БҮТЭЭМЖ САР” АЯНЫ УДИРДАМЖ

..буцах

Нэг. Зорилго :

            Хөдөлмөрийн бүтээмжийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх, байгууллагын ажиллагсадын бүтээмжийг нэмэгдүүлэх

Хоёр. Сарын аяны удирдлага зохион байгуулалт, хугацаа, хамрах хүрээ:

1.    Хэрэгжүүлэх хугацаа: 2014 оны 01 сарын ...-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулагдана.

2.     Удирдлага зохион байгуулалт:  Сарын аяныг аймгийн бүтээмж, инновацийн зөвлөл зохион байгуулж, арга  хэмжээний төлөвлөгөөг гарган хэрэгжүүлнэ.

3.    Хамрах хүрээ:    Сарын аянд Булган аймгийн төсвийн болон өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулна.

4.    Оролцогч талууд:   Булган аймгийн ЗДТГазар, хөдөлмөрийн бүтээмж, инновацийн зөвлөл,  Хөдөлмөрийн хэлтэс, сумдын ЗДТГазар, Ажил олгогч эздийн холбоо,  Үйлдвэрчний Эвлэл

 

     Гурав. Зохион байгуулах үйл ажиллагааны чиглэл:

-       Хөдөлмөрийн бүтээмжийн талаарх нийгмийн ойлголтыг төлөвшүүлэх ажлыг байгууллага иргэдийн дунд  зохион байгуулах

-       Хөдөлмөрийн бүтээмжийн чадавхи бэхжүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулж ажиллуулах

-       Бүтээмж Инновацийн сургалт зохион байгуулах

-       Олон улсын бүтээмжийн байгууллагатай хамтран ажиллах туршлага судлах, холбоо тогтоох ажлыг эрчимжүүлэх

-       Бүтээмж дээшлүүлэх арга техникийг сонгосон байгууллага дээр хэрэгжүүлж буй жишиг байгууллага бий болгох, сурталчилах

-       Байгууллага бүр бүтээмж чанарын дугуйланг байгуулан, 2014 онд хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргах, бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэх ажлыг хавсран ажиллуулах ажилтныг томилуулж, ажлын байрны тодорхойлолтонд тусгуулан хариуцуулж ажиллах

-       Байгууллага бүр ажиллагсдын ажлын хариуцлага, сахилга ёс зүй, ажлын үр бүтээмжийг дээшлүүлэх шинэлэг ажил зохион байгуулах, түүнийгээ түгээн дэлгэрүүлэх

-       Байгууллага бүр иргэдэд үйлчлэх үйлчилгээний стандартыг боловсруулж нэвтрүүлэх

-       Үйлчилгээний чанарын талаарх судалгааг иргэдээс авч үйл ажиллагаандаа тусгах

 

Дөрөв. Оролцогч талуудын хүлээх үүрэг:

4.1 Аймгийн ЗДТГазар, Бүтээмж, инновацийн зөвлөл

-          Удирдлага арга зүйгээр хангах, зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган баталж, хэрэгжүүлэх

-          Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт салбар хороотой хамтран ажиллах ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулж байгууллага аж ахуйн нэгжүүдэд бүтээмж, хөдөлмөрийн хөлс, ХАБЭА чиглэлээр үзлэг хийх

-          Байгууллагуудаас ажиллагсдын ажлын хариуцлага, сахилга ёс зүй, ажлын үр бүтээмжийг дээшлүүлэх шинэлэг ажил зохион байгуулах, түүнийгээ түгээн дэлгэрүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан загвар, жишиг сум, байгууллагыг онцлон үнэлэлт өгч, жилийн эцэст урамшуулах               

 

4.2 Хөдөлмөрийн хэлтэс

-       Хөдөлмөрийн бүтээмжийн чадавхи бэхжүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулах, бүх төрлийн сургалт зохион байгуулах

-       Олон улсын бүтээмжийн байгууллагатай хамтран ажиллах туршлага судлах, холбоо тогтоох чиглэлээр судалгаа хийх

-       Сарын аяны тайлан хүлээн авч нэгтгэх, бүтээмж инновацийн аймгийн зөвлөлд нэгдсэн тайланг хүргүүлэх

 

4.3 Сумын ЗДТГазар

-          Сумын аж ахуйн нэгж, иргэдэд сарын аяны талаарх мэдээллийг хүргэх, сурталчилах

-          Сарын аяныг удирдамжийн дагуу ажлыг чанартай зохион байгуулах

-          Сум бүр бүтээмж инновацийг амжилттай дээшлүүлж түгээн дэлгэрүүлсэн жишиг байгууллагатай болох

-          Сарын аяны тайланг аймгийн Хөдөлмөрийн хэлтэст хугацаанд нь ирүүлэх

 

4.4 Ажил олгогч эздийн холбоо

-          Сарын аяны талаарх мэдээллийг ажил олгогч эздэд мэдэгдэх, идэвхитэй оролцуулах

-          Хөдөлмөрийн бүтээмжийг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн талаарх мэдээллийн нэгдсэн сан бий болгох

 

4.6 Үйлдвэрчний эвлэлийн холбоо

-          Ажил олгогч, ажил хайгч иргэдэд өөрийн чиглэлээр зөвлөгөө өгөх, мэдээлэл бэлтгэх

-          Ажил олгогч, ажилтануудад “Хөдөлмөрийн бүтээмж, аюулгүй байдал, хамтын гэрээ, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай” мэдээлэл хүргэх

 

Тав. Сарын аяны үр дүн:

Байгууллага бүр иргэдэд үзүүлүүлэх үйлчилгээний стандартийг бий болгож иргэдийн санал хүсэлтийг үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг болсон байна. Иргэд олон нийтийн “Хөдөлмөрийн бүтээмж инновацийн” талаарх ойлголт мэдлэг дээшилж байгууллага, аж ахуй нэгжүүд бүтээмж нэмэгдүүлэх арга техникийг  үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хөдөлмөрийн бүтээмж дээшилсэн байна.

Сум бүрд бүтээмжийг нэмэгдүүлж үйлдвэрлэл үйлчилгээний чанарыг сайжруулсан жишиг байгууллага, аж ахуйн нэгжтэй болсон байна.

Бүтээмжийн хөдөлгөөнийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажлын дадал, туршлагыг олж авсан байна.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1455881

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар