Зөвлөл байгуулах тухай

дэлгэрэнгүй

“БҮТЭЭМЖ САР” АЯНЫ УДИРДАМЖ

Нэг. Зорилго :

            Хөдөлмөрийн бүтээмжийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх, байгууллагын ажиллагсадын бүтээмжийг нэмэгдүүлэх

..дэлгэрэнгүй

ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, ИННОВАЦИЙН САРЫН АЯНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

дэлгэрэнгүй

“БҮТЭЭМЖ САР” АЯНЫ ЕРӨНХИЙ ТАЙЛАН

дэлгэрэнгүй

Аймгийн зорчигч, шуудан тээврийн үйлчилгээг зохицуулах зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.Б, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 заалтууд, Дэд бүтцийн сайдын 2002 оны 42 дугаар тушаалаар баталсан “Аймаг, орон нутагт зорчигч, шуудан тээврийн үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дүрэм” ийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

..дэлгэрэнгүй

Аймгийн Засаг даргын 2014 оны 02 сарын 18 ний өдрийн А/64 тоот захирамжаар “Аймгийн зорчигч, шуудан тээврийн үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийг шинэчлэн байгуулсан билээ.
Зөвлөл шинэчлэгдсэнээс хойшхи анхны хурлыг 2014 оны 03 сарын 13 ний өдөр 15,30 цагаас аймгийн Засаг даргын орлогчийн өрөөнд хийв.
Хурлаар:
1.Аймгийн Засаг даргын “Аймгийн зорчигч, шуудан тээврийн үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийг шинэчлэн байгуулсан 2014 оны 02 сарын 18 ний өдрийн А/64 тоот захирамжийг танилцуулах
2.    Д эд бүтцийн сайдын 2002 оны 42 дугаар тушаалаар баталсан “Аймаг, орон нутагт зорчигч, шуудан тээврийн үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дүрэм”-ийг танилцуулах
3.Монголшуудан ТӨХКомпаний Булган аймаг дахь салбараас гаргасан Сайхан, Баян-Агт сумдад шуудан тээврийн үйлчилгээ эрхлэх хүсэлт
4. Товчлоххурд ХХКомпаниас аймгийн Засаг даргад гаргасан хүсэлт зэрэг асуудлыг хэлэлцэв
Шийдвэрлэсэн нь:
-   Сайхан, Баян-Агтын чиглэлд одоогийн үйлчилгээ үзүүлж байгаа “Залманхангай” ХХК-тай байгуулсан шуудан тээвэрлэх гэрээг шинэчлэн байгуулах,
-    ШҮГазар Дашинчилэн, Гурванбулаг, Бугат сумдад шуудангийн үйлчилгээ үзүүлэх
-    Булган-Эрдэнэт чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг аймгийн Засаг даргын 2013 оны А/43 дугаар захирамжаар баталсан хуваариар явуулж байсан ба уг хуваарьт 2014 оны 04 сарын 01-ний өдрөөс өөрчлөлт оруулах
- Батлагдсан хуваарийг Зам, тээврийн хяналтын төвд байршуулж биелэлтэд байнга хяналт тавих, илэрсэн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг хуулийн хүрээнд өндөржүүлэх
- Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгжүүдэд стандартын шаардлага хангуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгөх зэрэг асуудлаар аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэлээ.


АЙМГИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

     Батлав. Аймгийн Засаг даргын орлогч,                                                                                                      салбар зөвлөлийн дарга                       Д.Чимгээ

АЙМГИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2014.05.13№ 02Булган сум

Зөвлөлийн хурлыг 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 14.00 минутанд аймгийн “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ТӨХК-ны хурлын заланд хийж дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
1. ХБИ-ийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүлээн авсан төслийн талаар танилцуулах
2. Өргөдөл танилцуулах /Иргэн Сүхбаатарын аймгийн Засаг даргад хандаж гаргасан/

2014.06.04                                                 № 03                                                         Булган  сум

Зөвлөлийн хурлыг 2014 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 15.00 цагаас аймгийн Засаг даргын орлогчийн албан өрөөнд хийж дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
1.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байр бий болгох хөтөлбөрийг хэлэлцэх-  20 минут Л.Лхамаа
2.    Эзэнтэй Монгол хөтөлбөрийн хүрээнд шинээр ирсэн төслүүдийн тухай -20 минут Л.Лхамаа
3.    Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн тухай – 10 минут Л.Лхамаа
4.    Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн тухай  - 30 минут Д.Оюунчимэг
5.    Аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөр – 20 минут Д.Оюунчимэг

ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                     Б.БАТСАЙХАН

Уул уурхайн компаниудаас 2014 онд орон нутагт өгсөн хандив

2014 хандив

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудаас 2014 онд соёл, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагаанд зориулан 475 сая төгрөгийн хандив тусламжийг үзүүлсэн байна.

Уул уурхайн компаниудаас 2014 онд орон нутгийн төсөвт оруулсан орлого

2014 оны орлого

Аймгийн олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын дэд зөвлөлийн 2015 оны төлөвлөгөө


Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн хурал боллоо

2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл хуралдлаа. Хурлаар

1.    Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний талаар танилцуулах /Шинэ ажлын байр, Ажилд зуучлах үйлчилгээ, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх үйлчилгээ/

2.    Залуучууд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн танилцуулах, санал авах

3.    Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох ажлын байр хадгалах хөтөлбөрийн танилцуулах, санал авах

4.    ХБИ-ийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүлээн авсан төслийн талаар танилцуулах

5.    Нийтийг хамарсан ажлын төслийг танилцуулах, санал авах

6.    Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн төслийг танилцуулах, санал авах

7.    Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн төслийг танилцуулах, санал авах

гэсэн асуудлуудыг хэлэлцэн Шинэ ажлын байр, Ажил зуучлалыг нэмэгдүүлэх, сумтай уялдаа холбоотой, төлөвлөгөөтэй ажиллахыг анхаарууллаа.

 

Төсөл хөтөлбөрийн чиглэлээр

 

1.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй 10-с доошгүй иргэнийг ажлын байранд зуучлах

Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох сургалтанд  10 иргэнийг  хамруулж 50-с доошгүй хувийг ажлын байранд зуучлах

Иргэнд санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд 34 иргэний төслийг дэмжиж   45 сая төгрөгний санхүүжилт олгон 34 байнгын ажлын байрыг болгосон.

2.           Аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбар зөвлөлийн хурлаар нийтийг хамарсан ажлаар  Булаг шандийн эхийг хашиж ажлыг байгаль орчныг хамгаалах сангаас санхүүжүүлэх, хог цэвэрлэгээний ажлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх шийдвэр гарч, бүтээн байгуулалтын холбогдолтой 27 төслийг 78 сая төгрөгөөр дэмжсэн.

3.    Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний төслийг 2015 оны 05 сарын 22-ны байдлаар эцэслэн хүлээн авсан. Нийт сумдаас 272 төсөл ирсэн бөгөөд Булган сумын 147 иргэний эрхлэж буй үйл ажиллагаа, ажлын байртай танилцаж урьчилсан хяналт хийсэн болно.

4.    Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2015 оны  05 сарын 22-ны байдлаар эцэслэн хүлээн авсан. Нийт сумдаас 58 төслийг хүлээн авсан. Нийт санхүүжилт 148 сая төгрөг болсон. Урьд сумдаар Могод, Хишиг-Өндөр, Гурванбулаг зэрэг сумдууд мал их хорогдсон тул 2014 оны байдлаар А данс дээрээ бог малд шилжүүлсэнээр 100-аас дээш толгой малтай боловч зудны байдлаар мал ихээр хорогдсон айлууд байгаа учир эдгээр ирүүлсэн төслүүдийг дэмжихээр шийдвэрлэсэн.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1489963

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар