Чиг үүрэг
Боловсрол, соёлын газар нь нутаг дэвсгэрийнхээ боловсрол, соёлын байгууллага, иргэдийг
төрийн захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангаж, тэдний үйл ажиллагаанд туслалцаа үзүүлнэ.
Алсын хараа
ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ
ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛОН
Эрхэм зорилго
ШИНИЙГ СЭТГЭЖ,
ШИНЭЧЛЭЛД ХАМТДАА
1956 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор аймаг, хотод Сурган хүмүүжүүлэх ухааны кабинет байгуулагдан, 1961 онд Сургалт, заах аргын кабинет болон өргөжжээ. Манай аймагт анх 1958 онд Сурган хүмүүжүүлэх ухааны кабинет байгуулагдан эрхлэгчээр нь МУИС төгссөн, Монгол хэл-уран зохиолын багшийн мэргэжилтэй Ишдоржийн Жамсран, заах аргачаар математикийн багшийн курс төгссөн Намсрайн Өлзий нар ажиллаж байв. Энэ үеэс аймгийн багш нарын мэргэжил дээшлүүлэх, тэдний арга туршлагыг судалж сурталчлах, арга зүйн зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлэх ажлыг сургалт, заах аргын кабинет хариуцан гүйцэтгэж ирлээ.
Сургалт, заах аргын кабинет нь:
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Боловсрол, соёлын газар болсноор үйл ажиллагаа нь өргөжин боловсролын талаарх төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх өргөн боломжтой болж байна. Боловсрол, соёлын газар нь дарга, мэргэжилтнүүд, нягтлан бодогч, нярав, архив албан хэрэг хөтлөлтийн ажилтан, үйлчлэгч, жолооч, сахиул нийт 19 орон тоотой ажиллаж байна. Үүнээс Докторант-2, Магистр-5, Магистрант-4 , АБТА-3 ажиллаж байна. Боловсрол соёлын газар нь бүтцийн хувьд Удирдлага, төлөвлөлтийн алба, Хяналт-шинжилгээ, үнэлгээний алба, Аж, ахуй үйлчилгээний алба, Сургалт судалгаа арга зүйн алба гэсэн 4 баг болж ажилладаг.
Тус байгууллагын үе үеийн эрхлэгч, захирал, дарга нар:
1. Ишдоржийн Жамсран | 1958-1959 |
2. Баянмөнх | 1960-1961 |
3. Нямсүрэнгийн Шаравдорж | 1961-1965 |
4. Шагдаржавын Дамбажав | 1965-1969 |
5. Халтарпүрэв | 1969-1970 |
6. Цэнд-Аюушийн Батбаяр | 1970-1975 |
7. Цэндсүрэнгийн Гомбожав | 1975-1982 |
8. Авирмэдийн Мишиг | 1983-1989 |
9. Цэнд-Аюушийн Дашзэгвэ | 1989-1994 |
10. Хорлоогийн Энхжаргал | 1994-1999 |
11. Лувсансовдын Эгиймаа | 1999 онооc |