Танилцуулга

Тээвэр, авто замын газар

1931 оны 6 дугаар сарын 15-нд Булган хан уулын хошууны “Монгол Тээх” Тамгын толгойн энгэрт 1 гэр барьж 1 орон тоотой анх байгуулагдаж Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн Булган суманд бараа тээвэрлэн ирдэг жолооч зорчигчдод үйлчилдэг болжээ. Ингэж одоогийн тээврийн байгууллагын анхны суурь тавигдсан байна.

1937 онд Орхон голын зах Хужир булан гэдэг газраас дайчин вангийн зуны сэрүүн ордон гэгдэж байсан дүнзэн байшинг тамгын толгойн өвөрт зөөж барьсан нь үйлчилгээ явуулах боломжийн байртай болж жолооч зорчин явагчдын буудал болгохын хамт Улаанбаатар хотоос шуудан хүлээн авдаг болсон байна.

1949 оноос 1953 оны 8-р сар хүртэл авто өртөө үргэлжлэн ажиллаж байгаад Булган аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр авто өртөөг татан буулгаж, Тээвэр холбооны яамны харъяа шуудан буудал болгожээ.

1961 онд АИХурлын тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн шуудан буудлыг өргөтгөн Аймгийн авто тээврийг шалган бүртгэх товчоо болгож, даргаар нь Жагдаг гэдэг хүнийг томилжээ.

БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1966 оны 4-р сарын 16-нд шалган бүртгэх товчоог өргөтгөж, аймгийн тээврийг удирдах газар болгон байгуулсан юм.

БНМАУ-ын СНЗ-ийн 168-р тогтоолоор Социалист хөдөлмөрийн авто тээврийн 8-р бааз 1951 оны 9-р сард Хөвсгөл-Булган аймгийн дунд үйлчлэх зориулалттайгаар тус аймгийн зүүн хэсэгт Ачуут, Зүүн түрүүний голын бэлчирт 2 гэртэй “ЗИС-5” маркийн ачааны 40 автомашинтайгаар байгуулагдаж анхны жил 3961,5 мянган тонн*км, 913,9 мянган хүн*км –ийн ажил гүйцэтгэж байсан бол 2000 он хүртэлх хугацаанд 9-10 маркийн 140 гаруй хөдлөх бүрэлдэхүүнтэй орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон граж, цехүүдтэй, мэргэжлийн 140 гаруй ажилчидтай болж өнгөрсөн 24 жилийн дотор нийт хөдлөх бүрэлдэхүүний тоо 4 дахин, ажилчдын тоо 2,8 дахин гүйцэтгэх ачаа эргэлт 2 дахин зорчигч эргэлт 25 хувиар тус тус өсөж үйлчилгээний хүрээ өргөжин автобус, такси хөдөө албаны үйлчилгээтэй болж материал техникийн бааз, зохион байгуулалт, хүчин чадлын хувьд бэхжив. Тус бааз байгуулагдснаас хойш улсаас өгөгдсөн төлөвлөгөөг жил дараалан биелүүлж ирлээ. Социалист уралдааны шинэ дээд хэлбэр болсон Социалист хөдөлмөрийн ба саятны хөдөлгөөнийг өрнүүлэн ажилчны үр дүнд 1960 онд аймагтаа анх удаа Загд ахлагчтай СХБ 1968 онд аймагт анхны тээврийн яамны системд 2 дахь СХ-ийн үйлдвэр 1973 онд улсад 3 дахь аймагтааанхны Б.Чойдог ахлагчтай саятны бригад тус тус төрөн гарсны дотор БНМАУ-ын гавъяат тээвэрчин-1, 1-5 бумтан 16, улс аймгийн ачаа тээвэр, резин дугуйн хэмнэлтийн аварга 8, онц тээвэрчин 13, осолгүй манлай 4, алтан медальтан5, социалист уралдаанд түрүүлэгч 13, саятан бригад 2, саятны төлөө бригад 3, СХБ 6 ажиллаж байна. Тус баазын хамт олны идэвх зүтгэлийг манай улсаас өндөрөөр үнэлж 1962 онд Засгийн газрын “Жуух” бичиг, 1969 онд Лениний мэндэлсний 100 жилийн ойг угтан социалист уралдаанд 1-р байр эзэлж диплом, мөнгөн шагналаар шагнууллаа.

Авто тээврийн байгууллагын удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох, үр ашгийг нь дээшлүүлэх, үйлчилгээг хөнгөн, түргэн шуурхай болгох зорилгоор БНМАУ-ын СНЗ-ийн тогтоолоор 1974 оны 7-р сард тээврийг удирдах газар, авто тээврийн бааз, зам ангийг нэгтгэн аймгийн авто тээвэр, зам үйлдвэрлэл, хангамжийг төвлөрүүлэн удирдах аймгийн тээврийг удирдах газар болгон өргөтгөв.

1995 онд хувьчлал явагдаж Авто тээврийн 8 дугаар бааз нь “Автотээвэр Булган” ХХКомпаний хэлбэрт шилжив.

Тээврийг удирдах газар 1996 онд татан буугдсан байна.

1998 онд Авто тээврийн тухай хууль батлагдсанаар аймгийн Тээвэр зохицуулалтын албыг зохион байгуулсан байна.

2004 онд ЗТАЖСайдын 02 тоот тушаалаар Тээврийн үйлчилгээний төвийн Булган аймаг дахь салбар болон зохион байгуулалтын хэлбэрээ өөрчилсөн байна.

Àймгийн Засаг даргын 2009 онû  356 òîîò захирамжаар аймгийн Тээвэр, авто замын газрыг байгуулñàí áà 2010 îíû 08 òîîò çàõèðàìæààð  бие даасан үйл ажиллагааãàà ýõë¿¿ëñýí ò¿¿õòýé.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1425292

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар