Танилцуулга

Түүхэн  замнал

Манай хамт олон

1925 онд Булган аймгийн сургууль, пионерийн байгууллагын эх үүсвэр нь Богд хан уулын Хан уулын хошууны тамгын бага сургууль буюу тэнхим  нь Вангийн хүрээний дэргэд «Тамгын толгой» гэдэг газар байгууллагджээ. Танхимын сурагчид 1925 ондоо пионерийн гишүүнд элсэж манай хүүхдийн байгууллагын анхны тулгын чулууг тавьсан байна.

1927 онд анхны  бага сургууль нээгдэж  пионерийн 3 бүлэгтэй  байсан байна. 1937 онд анхны 7 жилийн сургууль нээгдэж пионерийн 8 бүлэгтэй болжээ. 1948 оны 2-р сард Аймгийн пионерийн товчоо  нэртэйгээр 6 бүлэг, 20 салаатайгаар байгууллагдав. 1958 онд 4-р сард хуралдсан МХЗЭ-ийн Төв Хорооны 4-р бүгд хурлаар аймаг, хотын ХЗЭ-ийн хорооны дэргэд Пионерийн зөвлөл байгуулах шийдвэр гарч пионер сурагчдын анхдугаар чуулганыг хийсэн байна. 1958 онд аймгийн пионерийн зөвлөл нь 24 бүлгэм, 236 бүлэг, 704 салаа, 84 баатарчууд, 11200 гаруй пионер сурагчдыг эгнээдээ нэгтгэсэн өсвөр үеийнхний нэг штаб болон бэхжжээ.

 1990 онд Д.Сүхбаатарын нэрэмжит МПБ-ын Төв Зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаас МПБ-ын Төв Зөвлөлийг Монголын Хүүхдийн байгууллагын Төв Зөвлөл болгосноор манай аймгийн Пионерийн байгууллагын Зөвлөл нь Хүүхдийн байгууллагын Зөвлөл болсон байна.

 1991 онд БНМАУ-ын Засгийн газрын 151-р тогтоолоор МХБ-ын Төв Зөвлөлийг Монголын Хүүхдийн Төлөө Үндэсний төв болгон зохион байгуулж, аймгийн АДХГЗ-ны 1991 оны 79-р тогтоолоор «Аймгийн Хүүхдийн Төлөө Төв» нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирлээ. 2009 онд Аймгийн Засаг Даргын  2009 оны 51-р захирамжийн дагуу  «Хүүхдийн төлөө Хэлтэс»,   2012 онд  Засгийн газрын  32-р тогтоол, аймгийн Засаг даргын 2012 оны б/96 тоот захирамжаар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс болон үйл ажиллагаа явуулж байна.

 

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн   

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Хүүхдийн эрхийг дээдлэн хамгаална.

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН    СТРАТЕГИЙН  ЗОРИЛТУУД

Стратегийн зорилт 1. Хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүнд хийх хяналт шинжилгээ үнэлгээг хөгжүүлж, үр дүнг дээшлүүлэх

Стратегийн зорилт 2. Хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжид нийцүүлэн орон нутгийн бодлого шийдвэрийг боловсруулах, хүүхдийн нөхцөл байдлын талаар мэдээллийн үйлчилгээ хийх

Стратегийн зорилт 3. Хүүхэдтэй ажиллагсад болон хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын хүүхдүүдийг чадваржуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах

Стратегийн зорилт 4. Хүүхдийн болон хүүхдийн эрхийн талаарх мэдээллийг удирдах, харилцаа холбоо мэдээллийн шинэ үр дүнтэй аргыг хөгжүүлэх

Стратегийн зорилт 5. Хүүхдийн төлөө сан байгуулах, хүүхдийн сайн сайханы төлөө түншлэлийг хөгжүүлэх

Стратегийн зорилт 6. Хүүхдийн оролцоог дэмжих, шийдвэр гаргах түвшинд хүүхдийн оролцооны төлөөллийг нэмэгдүүлэх

 

ҮНЭТ ЗҮЙЛ

 

·   Хүүхдийн  эрх ашгийг эрхэмлэн дээдлэх

·   Хүүхдийн  оролцоог хөхүүлэн дэмжих

·   Хүүхдийн  дуу хоолойг сонсч, тэдэнтэй хамтарч ажиллах

·   Хүүхдийн  эрхэд суурилсан ажил  үйлчилгээг дэмжих, урамшуулах

·   Хүүхдэд  ээлтэй орчин бүрдүүлэх

·   Үйл ажиллагаа нь нээлттэй ил тод байх

·   Шинийг эрэлхийлэгч, санаачлагч байх

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1485198

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар