• Булган

  • -

  • Зар мэдээ

САЙХАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.

..буцах

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны удирдах албан тушаалд томилогдох ажилтаныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Булган аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газрын даргын ажлын байрны сул орон тооны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
НЭГ. ТАВИГДАХ ШААРДЛАГА: 
Ажлын байранд тавигдах шаардлага   
Ерөнхий шаардлага    Үзүүлэлт    Чухал шаардлагатай    Шаардлагатай
        Боловсрол     Дээд    
        Мэргэжил    Эрх зүйч   
        Мэргэшил        
        Туршлага     Төрийн албанд 3 буюу түүнээс дээш жил ажилласан. Сүүлийн 3 жилд төрийн захиргааны албан тушаалд ажилласан    
        Ур чадвар     Монгол хэл бичгийн мэдлэгийн түвшин сайн байх
Багаар ажиллах, мэдээлэл боловсруулах,  Компьютер, техник хэрэгсэл ашиглах чадвартай байх
Гадаад хэлний зохих мэдлэгтэй    
Тусгай шаардлага    -Төрийн албан хаагчийн ёс зүйг сахих
-Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх
-Үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах
Хоёр.  Сонгон шалгаруулалтад  Бүрдүүлэх материал:
1.    Төрийн албан хаагчийн анкет /маягт 1/
2.    Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
3.    Монгол улсын иргэний үнэмлэх
4.    Ажил эрхэлдэг бол ажил байдлын тодорхойлолт
5.    4х6-ийн зураг 2 хувь
6.    Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар , эхийн хамт
7.    Бүртгэлийн хураамж  10.000 төгрөг
Материалыг дутуу буюу хуурамчаар бүрдүүлсэн тохиолдолд  бүртгэхгүй.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийн материалыг 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл  Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын 203 тоот өрөөнд хүлээн авч бүртгэнэ.
Сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан журмыг баримтлан 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газарт явуулна. 


Холбоо барих утас: 70342441, 99348004, 96096326
Төрийн албаны зөвлөлийн Булган аймгийн салбар зөвлөл

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1479098

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар