ММНБИ-ийн Булган салбар нь Нягтлан бодох бүртгэлийн хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэстэй хамтран “Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох сургалт”-ыг 2014 оны 04-р сарын 24-ны өдрөөс 05-р сарын 03-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
“Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох” сургалтанд Аудитын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан 20 нягтлан бодогч хамрагдав. Сургалтыг ММНБИ-ийн багш Түвшинбаяр удирдан явууллаа.
Тус салбарын удирдах болон хяналтын зөвлөлөөс сургалтанд хамрагдсан нягтлан бодогчдын дунд “Цогц бодлого”, “Мэдээлэл технологи”, “Ёс зүйн”-н сургалт, шалгалтыг 2013 оны 05-р сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгуулж, дундаж оноо 82,9 хувьтай байна.
Одоогийн байдлаар сорилын шалгалтанд тэнцсэн болон өмнө нь хөнгөлөлттэй байсан нийт 29 нягтлан бодогч,шинжээч, улсын байцаагч нар Сангийн сайдын 2012 оны 05-р сарын 30-ны өдрийн 133 тоот тушаалын дагуу дараагийн эрх олгох 5 шалгалтанд орох эрх аваад байна.
Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтыг 2014 оны 05-р сарын 09-10-ны өдрүүдэд аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэс болон Улсын комисстой хамтран зохион байгуулах хуваарийг батлан гаргаад байна.
МЭРГЭШСЭН
НЯГТЛАН БОДОГЧИЙН ЭРХ ОЛГОХ
Хуваарь
05сарын 09-нд