• Булган

  • -

  • Зар мэдээ

НИЙТЛЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

..буцах

2014 оны 3-рсарын 25-ны өдөр                                                                                         Булган  хот       
Үндэслэл; Булган аймгийн Татварын хэлтсээс  “Монголын татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж нийт сэтгүүлч ,мэтгүүл зүйн ангийн оюутан ,чөлөөт нийтлэлчдийн дунд “Татвар хөгжлийн үндэс” сэдэвт нийтлэлийн уралдааныг зарлаж байна.
Зорилго: Татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх,Монголын татварын өнөөгийн чиг хандлага, хөгжил дэвшлийг тодорхойлох,хууль эрх зүйн орчинг сайжруулахад сэтгүүлчдийг уриалан дуудах ,тэдний оролцоог нэмэгдүүлэх.
Сэдэв: “Татвар–хөгжлийн чиг хандлага” уриан дор асуудал хөндсөн, баримтад тулгуурласан, олны анхаарлыг  татаж , нийгмийн сэтгэлзүйд  хүрч , бодлого шийдвэр гаргахад нөлөөлхүйц, асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн түүнчлэн ухаалаг төр цахим татварын дэвшлийн уялдаа, ач холбогдол,татварын орчны өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлсон байх.
Хамрах хүрээ: Нийт сэтгүүлчид , сэтгүүл зүйн ангид сурч буй оюутнууд ,чөлөөт нийтлэлчид
Хугацаа: 2014 оны 04 сарын 20 дотор Булган аймгийн Татварын хэлтэс Татвар төлөгчдөд үйлчлэх тасагт мөн ntse_01@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Жич:Бүтээлээ улсын хэмжээнд хүргүүлэх бол бүтээлээ заасан хугацаанд сэтгүүл ,сонин , сайтаар цацагдсан түүнийгээ баталгаажуулах баримт бүхий хуулбарын хамт Татварын Ерөнхий Газар Татвар төлөгчдөд үйлчлэх газар мөн galbadrakh.n@mta.mn,khishigjargal.t@mta.mn хаягаар хүргүүлнэ үү.
Бүтээлд тавигдах шаардлага:                                                                                                                                    
1.Хүний эрхийн үндсэн зарчим_хариуцлагатай сэтгүүл зүйн зарчим, нийтлэг үүрэг, ес зүйд нийцсэн байх.
2.Татвар ын хуулийн талаарх үг хэллэгийг зөв томъёолон хэрэглэсэн байх.Уралдаанд нэг сэтгүүлч хэдэн ч нийтлэлээр оролцож болно.
3.Уралдаанд оролцогчид бүтээлийн хамт овог нэр,хаяг ,утасны дугаар ,цахим шуудангийн хаяг,харьяалагдах хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хаяг бүхий мэдээллийг хавсаргасан байх.
4.Нийтллийн хэмжээнь 2-4 нүүр /А4/ байна.times new roman үсгийн фонт, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1,5 байна.
Уралдаан дүгнэх: Зохион байгуулагчид бүтээлийг нь мэргэжлийн болон хуулийн үг хэллэг,олон нийтэд хүргэх өнгө төрх ,баримт , судалгааг  зэргийг харгалзан үзэж шилдэг бүтээлийг шалгаруулна.
Шагнал урамшуулна:
1-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал /40000/
2-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал /30000/
3-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал /20000/
Лавлах утас 70342516
БУЛГАН АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС




Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1479091

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар