• Булган

  • -

  • Зар мэдээ

Тахарын ерөнхий газрын 1-9 дүгээр тойргийн Тахарын албаны удирдах болон гүйцэтгэх төрийн тусгай албан тушаалд анх орох иргэдийн бүртгэл явуулах удирдамж

..буцах


1.    Бүртгүүлэх хүсэлтэй иргэдийг мэдээллээр хангах;
“Тахарын албаны төрийн тусгай албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ыг бүртгүүлж буй иргэдэд тод харагдахуйц газар байрлуулах, ажлын байрны зар гарсан хэвлэл мэдээллийн болон цахим эх сурвалжийг мэдээлэх
1.1 “Тахарын албаны төрийн тусгай албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ыг шалгалтын төв комиссоос  факсаар болон цахим шуудангаар Хууль зүйн хэлтсүүдэд илгээнэ.
       2.  Бүртгэл явагдах  хугацаа;
Тахарын ерөнхий газрын 1-9 дүгээр тойргийн Тахарын албаны удирдах болон гүйцэтгэх төрийн тусгай албан тушаалд анх орох  иргэдийн материалыг 2014 оны 3 дугаар сарын 17-ноос 2014 оны 4 дүгээр сарын 07-ыг дуустал 08.00-17.00 цагт бүртгэнэ.
    4. Бүртгэл явагдах байр
    Шаардлага хангасан иргэдийг тухайн Аймгуудын Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс дээр хүлээн авч бүртгэнэ.
5.Бүртгүүлсэн иргэдийн материалыг нэгтгэх болон шалгалтын төв комисст хүргүүлэх;
Нийт удирдах болон гүйцэтгэх албан тушаалд бүртгүүлсэн иргэдийн материалыг хянаж нэгтгэн, бүртгэл дууссан даруй шалгалтын төв комисс (Тахарын ерөнхий газар)-т хүргүүлнэ.
6.    Мэдээлэл лавлагаа ;
Шаардлагатай лавлагаа мэдээллийг Тахарын ерөнхий газрын Хүний нөөц, сургалт хариуцсан мэргэжилтэн Х. Одонтунгалаг (99825584) Г.Уянга (99104515) нараас лавлана  уу.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
ТАХАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ
САЛБАР ЗӨВЛӨЛ

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1479152

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар