• Булган

  • -

  • Зар мэдээ

БУЛГАН АЙМГИЙН ТЭШИГ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.

..буцах

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго:

            1.1. Төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино.

            Хоёр. Сонгон шалгаруулалтын тухай:

            2.1. Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулна.

            2.2. Сонгон шалгаруулалтад орох иргэд нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан тухайн албан тушаал /Ажлын байрны тодорхойлолтод заасан/-д тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

1. Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй

Тусгай дундаас дээш

Мэргэжил

Соёл, урлагийн арга зүйч, менежер

Соёл, урлагийн мэргэжилтэй

Мэргэшил

Байгууллага, хүний нөөцийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн

Соёл, урлагийн чиглэлээр мэргэшсэн

Туршлага

Соёл, урлагийн салбарын төрийн байгууллагад 2-аас дээш жил мэргэжлээрээ ажилласан байх

Соёл, урлагийн салбарын төрийн байгууллагад 2-аас дээш жил мэргэжлээрээ ажилласан байх

Ур чадвар

-     Багаар ажиллах, манлайлах, мэдээлэл цуглуулах, боловсруулах,

-     Хууль тогтоомжийн хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргах,

-     Удирдлагыг шийдвэр гаргахад дөхөмтэй цогц мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах, албан хэрэг хөтлөх, боловсруулах чадвартай,

-     Харилцааны соёлтой, хувийн сахилга баттай,

-     Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах,

-     Байгууллагын гадаад, дотоод орчныг мэдэрч, эрсдэл, боломж, давуу болон сул талаа тооцох чадвартай

1.2.Тусгай шаардлага

Ажлын ачаалал даах, ажлын зайлшгүй шаардлагаар амралтын өдөр болон илүү цагаар ажиллах, байгууллагын хэв шинж, онцлогыг мэдэх

Гурав. Сонгон шалгаруулалт явуулах хугацаа:

3.1. Сонгон шалгаруулалтыг 2016 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр зохион байгуулна.

Дөрөв. Бүрдүүлэх материал:

1. Төрийн албан хаагчийн анкет

2. Боловсролын дипломын хуулбар / нотариатаар баталгаажуулах /

             3. Иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар баталгаажуулах /

             4. Ажил эрхэлдэг бол ажил байдлын тодорхойлолт

5. Цээж зураг 4х6 хэмжээтэй 3 хувь

6. Бүртгэлийн хураамж 10000 төгрөг

Тав. Бүртгүүлэх хугацаа:

5.1. 2016 оны 04 дүгээр сарын 20,21,22,25,26-өдрүүдэд 9:00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд аймгийн Боловсрол, соёлын газар 305 тоот өрөөнд бүртгэнэ.

Анхааруулга:  Сонгон шалгаруулалтанд орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх ба тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, дээр дурдсан бичиг баримтуудыг дутуу бүрдүүлсэн буюу хугацаа хоцорсон иргэнийг бүртгэхгүй болно.

Зургаа. Мэдээлэл, лавлагаа:

Удирдах ажилтны сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын НХХэлтэс 7034-3445, 99604657, БСГ-ын 7034-3414, 99600157, дугаарын утас, Булган аймгийн  www.bulgan.gov.mn, Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn ,аймгийн Боловсрол, соёлын газрын вэб сайтаар тус тус авч болно.

 

АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР

2016 он 04- сарын 06 нд

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1430281

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар