• Булган

  • -

  • Зар мэдээ

МЭДЭГДЭЛ

..буцах

НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай

           Монгол Улсын Их хурлын 2015 оны 07 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Уг хуулиар албан татвар төлөгч (хувь хүн) болон хуулийн этгээдэд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т заасан төлбөрийн баримтыг заавал олгохоор хуульчилсан бөгөөд худалдаа эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдийг татварын нэгдсэн системд холбогдсон байх, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т заасны дагуу стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэхийг үүрэг болгосон. Түүнчлэн хуулийн 17.3-т албан татвар суутган төлөгч нь дор дурдсан үйлажиллагааг хэрэгжүүлэхээр заасан. Үүнд:

           -  17.3.1.албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ;

           -  17.3.2.бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно;

           -  17.3.3.хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ;

           -  17.3.4.албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааны бүртгэлийг холбогдох мэдээллийн санд оруулж, мэдээллийг 7 хоногт багтаан нэгдсэн системд илгээнэ” гэж тус тус заасан.

          Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Стандартчлал, хэмжилзүйн газраас татварын нэгдсэн системд ашиглах төлбөрийн баримтын MNS 6529:2015 стандарт, татварын нэгдсэн системд холбогдон ажиллах төхөөрөмжийн MNS 6529:2015 стандартыг баталсан бөгөөд Татварын албанаас хэрэглэгчийн системийн бүрэлдэхүүн болох кассын төхөөрөмжийг нэгдсэн системд холбох төлбөрийн баримтын хялбаршуулсан програм болон худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч этгээдэд зориулсан цахим төлбөрийн баримт хэвлэх программыг хөгжүүлж нэвтрүүлээд байна.

          Албан татвар суутган төлөгч та дээрх татварын нэгдсэн системд холбогдсон кассын төхөөрөмж болон цахим төлбөрийн баримт хэвлэх программыг үйл ажиллагаандаа хэрэглэнбараа, ажил, үйлчилгээгээ борлуулахдаа татвар төлөгчид төлбөрийн баримтыг олгох боломжтой.

          Хэрэв албан татвар суутгагч нь төлбөрийн баримт олгоогүй бол Татварын ерөнхий хуулийн 74.5.1-д заасны дагуу тайлант хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувиар, борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол 74.5.2-т заасны дагуу орлогын үнийн дүнгийн 20 хувиар торгуулийг тухайн тайлант хугацаанд төлбөл зохих албан татвар дээр нэмж төлөх хариуцлага хүлээхийг анхаарна уу!

          Иймд албан татвар суутган төлөгч та татварын хуулийг хэрэгжүүлж татварын нэгдсэн системд холбогдон баталгаажсан төлбөрийн баримтыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан татвар төлөгчид олгохыг мэдэгдэж байна.

          Төлбөрийн баримтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Татварын алба, татварын албаны цахим төлбөрийн баримтын системийн цахим хуудас болон 1800-1288 утсаар авна уу.

 

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1638365

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар