• Булган

  • -

  • Зар мэдээ

“СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ”-ИЙН ЭРХ ОЛГОХ ТАЛААР

..буцах

 

“Согтууруулах ундаа худалдах үйлчлэх тусгай зөвшөөрөл” эзэмшигч нь дараах хууль, тогтоол, стандартуудыг мөрдлөг болгоно.

·         Аж ахуйн үйл ажиллагааны тухай хууль

·         МУ- ын Тэмдэгтийн хураамжийн тухай хууль

·         Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хууль

·         Хүнсний тухай хууль

·         Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль

·         Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай

·         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль

·         Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль

·         Ариун цэврийн тухай хууль

·         Аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн 2013 оны 57- р тогтоол

·         Аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн 2011 оны 121-р тогтоол

·         Худалдааны газрын үйлчилгээний стандарт MNS 5021:2007

·         Хоолны газрын үйлчилгээний стандарт MNS 4946:2005

·         “Архигүй Булган хөтөлбөр” - ийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.

 

    “Согтууруулах ундаа худалдах үйлчлэх тусгай зөвшөөрөл” /цаашид тусгай  

    зөвшөөрөл гэх/ хүсэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

 

1.    Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/

2.    Тусгай зөвшөөрөл хүсэгч нь заавал хуулийн этгээд байх бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгатай байна.

3.    Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэх гэж буй үйлдвэрлэл үйлчилгээнийхээ газарт стандартчилал тохирлын үнэлгээ хийлгэж, эрхлэж буй ажил үйлчилгээний  чанар аюулгүй байдлыг баталгаажуулсан тохирлын гэрчилгээ авсан байна.

4.    Аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн 2013 оны 57-р тогтоолд заасан орон нутгийн нэмэлт шаардлагыг хангасан байна. 

5.    Харьяа сумын Засаг даргад тусгай зөвшөөрөл хүсэж буй талаар хүсэлт уламжилна. Сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан орон тооны бус “Орон нутгийн баталгаажуулалтын зөвлөл” эсвэл “Хүнсний аюулгүй байдлыг хангах зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэж,  тухайн аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаарх хурлын тэмдэглэл, аж ахуйн нэгжийн хүсэлтийг сумын Засаг даргын албан тоотоор аймгийн Засаг даргад уламжилна.

6.    Аймгийн Засаг даргын дэргэдэх ажлын хэсэг хүсэлтийг судлаж, аймгийн Засаг дарга холбогдох хууль журмын шаардлага хангасан цэгийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн тухай  Захирамж гаргана.

7.    Аймгийн Засаг даргын Захирамж гарсаны дараа тусгай зөвшөөрөл хүсэгч нь:          

·         Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээний хуулбар

·         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, аймгийн ИТХ- ын 2011 оны 121 дугаар тогтоолд заасаны дагуу тэмдэгтийн хураамжийг төлсөн баримт

·         Тамга тэмдэгийг бүрдүүлж аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст ирж гэрээ байгуулж Согтууруулах ундаа худалдах үйлчлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг авна.

 

  ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Ч.ОЮУН-ЭРДЭНЭЧИМЭГ- 99097653

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1638396

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар