• Булган

  • -

  • Зар мэдээ

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨРИЙН ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ШУУД УТАСНЫ АЖИЛТАН, ТЕХНИКЧ, ЗАСАГ ДАРГЫН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна

..буцах

 

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

              Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Шууд утасны ажилтан, Техникч, Засаг даргын хэвлэлийн төлөөлөгчийн албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  оршино.

              

Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл

            Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн “Баримт бичгийн шалгалт”-д “Тэнцсэн” гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

1.     Боловсролын шаардлага: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой гэдгийг санаарай.

2.    Мэргэжлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

3.    Мэргэшлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/

4.    Туршлагын шаардлага: “Мэргэжлээрээ ажилласан байх” гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог.

 Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа ажлын хэсэг ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна!!!

Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Булган аймгийн Засаг даргын тамгын газрын 203 тоот өрөөнд  2015 оны  03 дугаар  сарын 12-ны  өдрийн  09.00-13.00, 13.00-16.00 цагийн хооронд хүлээн авна.

 

 

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Үүнд:

1)   Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

2)   Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;         

3)   Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;

4)   Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,      

5)  4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

 

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа

          Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

           Ажлын байранд тавигдсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдэд шалгалтанд орох мэдэгдэх хуудас олгоно.

          2015  оны  3 дугаар  сарын 13-ны өдөр сонгон шалгаруулалтыг доорхи байдлаар зохион байгуулна. 

1.Ерөнхий шаардлага /Анкет, диплом, гэрчилгээ, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр/

2. Ур чадварын түвшингийн шалгалт

 3.Ярилцлагын шалгалт /Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох/

 

Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

 

1.    Техникч

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд

 

Мэргэжил

Зураглаач, оператор

 

Мэргэшил

   

Туршлага

Мэргэжлээрээ 1-с доошгүй  жил ажилласан.

 

Ур чадвар

Edius, cool edit программуудыг ашиглаж чаддаг байх

Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх

Гадаад хэлний зохих мэдлэгтэй

 

Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих,

Харилцааны өндөр соёлтой, бусдыг хүндэтгэх,

Төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах

 

 

 

2.    Шууд утасны ажилтан

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд

 

Мэргэжил

Багш, нийгмийн ажилтан, сэтгүүлч, соёл урлагийн мэргэжилтэй

 

Мэргэшил

   

Туршлага

Мэргэжлээрээ  1-с доошгүй  жил ажилласан.

 

Ур чадвар

Албан бичгийн найруулга хийх, сонин хэвлэлийн мэдээ мэдээлэл бэлтгэх, интернет орчинд ажиллах чадвартай байх

Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх

Компьютерийн өргөн хэрэглээний программ, нээлттэй эхийн системийг албан ажлын шаардлагаар ашиглах

Гадаад хэлний зохих мэдлэгтэй

Байгууллага хамт олныг удирдан зохион байгуулах

Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, Харилцааны өндөр соёлтой, бусдыг хүндэтгэх, Төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах

 

3.    Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд

 

Мэргэжил

Багш, нийгмийн ажилтан, сэтгүүлч, соёл урлагийн мэргэжилтэй

 

Мэргэшил

   

Туршлага

Мэргэжлээрээ  1-с доошгүй  жил ажилласан.

 

Ур чадвар

Албан бичгийн найруулга хийх, сонин хэвлэлийн мэдээ мэдээлэл бэлтгэх, интернет орчинд ажиллах чадвартай байх

Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх

Компьютерийн өргөн хэрэглээний программ, нээлттэй эхийн системийг албан ажлын шаардлагаар ашиглах

Гадаад хэлний зохих мэдлэгтэй

Байгууллага хамт олныг удирдан зохион байгуулах

Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, Харилцааны өндөр соёлтой, бусдыг хүндэтгэх, Төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах

 

 

 

Зургаа. Мэдээлэл лавлагаа

                  Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн  70342441, 99692234  утсаар холбогдож лавлагаа авч  болно.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1808766

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар