• Мэдээ

  • -

  • Хөдөө аж ахуй

Сэлэнгэ суманд

..буцах

Аймгийн Засаг дарга Сэлэнгэ сумын малчидтай уулзаж санал бодлыг нь сонслоо. Тус сумын малчдад хамгийн тулгамдаж байгаа асуудал нь Сэлэнгэ үүлдрийн үхрийн генфондыг хамгаалах, монгол үхэртэй иргэдийг Сэлэнгэ сумын нутагт оруулахгүй байхад анхаарч ажиллахыг аймгийн Засаг даргаас хүслээ. Иргэдтэй уулзах уулзалтын үеэр аймгийн Засаг дарга 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тус үүлдрийн үхрийг хөгжүүлэх бодлого тусгаснаа хэлсэн юм.
“Сэлэнгэ” үүлдрийн үхэр нь Сэлэнгэ, Булган аймаг, Төв аймгийн хойгуурх сумуудын нутагт тархсан . Энэ үүлдрийн үхрийн тугал 25-30 кг жинтэй төрөх бөгөөд эхлээр бойжуулаад эхээс ялгах үед эр нь 265-330 кг , охин нь 240-280 кг жинтэй байдаг байсан ба одоогоор эхээс ялгах үед 130 орчим кг жинтэй байгаа юм.
Монгол улсын анхны үүлдэр болох Сэлэнгэ үүлдрийн үхэр 50 гаруй жилийн нөр их хөдөлмөрийн үндсэн дээр 1980-аад онд гаргаж авсан. Тус үүлдэрийг зах зээлд шилжсэнээс хойш нутгийн малчид хариулж өсгөж байгаа бөгөөд цус ойртох, бие жижгэрч жин илт багасжээ.
Сум орон нутгийн зүгээс тус үүлдрийн үхрийг монгол үхэртэй эрлийз болгохгүйн тулд олон арга хэмжээ авч байгаа хэдий ч үр дүн өгөхгүй байна. Аймаг орон нутаг бодлогоор дэмжин Сэлэнгэ сумын бүс нутагт монгол үхэртэй малчид нутаглахыг хориглосон ч тус захирамжийн хэрэгжилт биелэлээ олохгүй байгаа аж.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1455839

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар