• Мэдээ

  • -

  • Хөдөө аж ахуй

Модон хонин жилд амжилт бүтээлээрээ шалгарсан 11 улсын аварга манай аймгаас төрлөө

..буцах

Модон хонин жилд амжилт бүтээлээрээ шалгарсан 11 улсын аварга манай аймгаас төрлөө  

  1. "Улсын тэргүүний фермер"

Модон хонин жилд Монгол улсын хэмжээнд "Улсын тэргүүний фермер" 4 төрсний нэг нь Булган аймгийн Хангал сумын иргэн Д.Насантогтохын "Эко хан буян" хоршоо шалгарлаа. Аймаг орон нутгийнхаа брэнд бүтээгдэхүүн болсон зөгийн бал, гоёлын болон жимсний мод үржүүлэг, сүүний чиглэлийн үнээний фермийг амжилттай ажиллуулж 14 иргэнийг ажлын байраар хангаж байна. "Эко хан буян" хоршоо нь тус сумаас төрсөн анхны "Улсын тэргүүний фермер" болж байгаа юм.  2015 онд зохион байгуулагдсан “Хоршоологчдын зөвлөгөөн”-өөр тус фермийн үйл ажиллагаатай танилцаж арга туршлага судалсан олон олон фермерүүд удахгүй шил даран Улсын тэргүүний фермерүүд болох болтугай.

2.    Улсын сайн малчид

Улиран одож буй "Модон хонин жил"-дээ буурал дээдсээс уламжлан ирсэн буянт мал сүргээ өсгөн үржүүлж онцгой амжилт гаргасан Хутаг-Өндөр сумын малчин Ч.Даваасүрэн, Баян-Агт сумын малчин Д.Галбадрах - Сайхан сумын малчин Д.Баасансүрэн, Хангал сумын малчин - Р.Энхбатд  "Улсын сайн малчин" хэмээх эрхэм шагналыг аймгийн Засаг дарга гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.

Монгол арга ухаанаа өвлөн малч удмаа залгамжлан яваа тэд хэлэхдээ:

Малаа сайн маллаж чадвал ямарч том бизнес эрхэлснээс илүү үр өгөөж ашиг шимтэй гэдгийг онцолж байлаа.

3.    Улсын тэргүүний тариаланч, тариаланч хамт олон

Гарч буй "Гал бичин жил"-ийн босгон дээр анхдагчдын өлгий, арвай буудайны орон Булган хангайн тариаланчид дундаас "Улсын тэргүүний тариаланч"-аар Хангал сумын тариаланч Ч.Батбилэг шалгарсан бол "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор Хутаг-Өндөр сумын "Хонгор-Агро Булган ХХК" 3 дахь удаагаа, Тэшиг сумын "Шинэ амжилт ХХК" 2 дахь удаагаа шалгарлаа. Хаврын хавсаргатай өдрүүдээс намрын налгар сарыг дуустал тариан талбайд өнгөрүүлсэн хөдөлмөрийнхөө үр шимийг төр засаг, түмэн олноороо үнэлүүлсэн тариаланчид маань  зөв технологи, хөрөнгө оруулалтын зөв менежмент, хамтын хөдөлмөрөөр энэхүү амжилтанд хүрснээ онцолж байлаа.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1455866

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар