• Мэдээ

  • -

  • Хөдөө аж ахуй

БАЯН-АГТ СУМЫН “ХАЛТАР” БАГИЙН МАЛЧИН ДҮГЭРЖАВЫН ГАЛБАДРАХ УЛСЫН САЙН МАЛЧИН БОЛЛОО

..буцах

Манай орны онцлог нь Мал аж ахуй үйлдвэрлэл эрхлэлт учир “сайн малчин”-ы шагналыг төрийн түшээд малчны хотонд хүндэтгэн  гардуулдаг. Аймгийн Засаг дарга тэргүүтэй баг Галбадрахын хотонд айлчлан шагналыг гардууллаа. Өмнөх жилүүдэд шагналыг гэрийн эзэнд нь өгдөг байснаас энэ жилээс эхлэн эхнэрт нь мөн тэмдэг үнэмлэх олгодог боллоо. Энэ нь эмэгтэй малчдын хөдөлмөрийг үнэлж байгаад тэд туйлын баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Анх 1989 онд илгээлт аван мал маллаж эхлээд өдийг хүртэл 30 орчим жил мал малласан тэрээр “Улсын сайн малчин” гэх алдар хүндтэй шагналын эзнээр тодорлоо.
2013-2014 онд малгүй буюу цөөн малтай 9 хүнийг туслах малчнаар ажиллуулан сард 300,0 мян төгрөг буюу жилд 32,0 сая төгрөг, 2015 онд 4 хүнийг туслах малчнаар ажиллуулж 14,4 сая төгрөг буюу сүүлийн 3-н жилд нийт 46,4 сая төгрөгийн цалин олгосон ба нийгмийн салбарт 10,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.  

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1455869

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар