• Мэдээ

  • -

  • Хөдөө аж ахуй

УЛСЫН САЙН МАЛЧИНААР САЙХАН СУМЫН “ХУЛЬЖ” БАГИЙН МАЛЧИН ДАНЗАНГИЙН БААСАНСҮРЭН ТОДОРЛОО

..буцах

Олон жилийн хөдөлмөр, малч ухааныг өвлөн залуу үедээ залгамжлан үлдээж байгааг нь төр засаг өндрөөр үнэлж “Улсын сайн малчин” гэх эрхэм хүндтэй цол тэмдгээр шагнан урамшуулдаг уламжлалтай.  Сайхан сумын Хульж багийн малчин  Данзангийн Баасансүрэн энэ жилийн “Улсын сайн малчин”-аар тодорч шагналыг аймгийн Засаг дарга гардуулж хүндэтгэл үзүүллээ. Тэрээр  отрын аргаар малаа маллахыг эрхэмлэн дээдэлдэг нэгэн. Өнгөрөгч зуны өвсний гарц шингэн байснаас энэ жилийн малын тэнхээ сул орохоос сэргийлэн 11 сараас эхлэн Хутаг-Өндөр сумын Тэрэм гэх газар мал сүргээ аван оторлож байна. Сумаасаа 2 дахь “Мянгат малчин” болж байсан Баасансүрэн  гуай 1997 оноос хойш тасрагтгүй туслах малчин авч ажиллуулж 10 гаран айлыг малжуулж  574 толгой мал өгсөн байна. Мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сумынхаа эрүүл мэндийн төвд хүүхдийн судасны аппарат, сургуулийн дотуур байрны хоол хүнсэнд зориулж жил бүр махны дэмжлэг үзүүлдэг гэх мэтчилэн нийт 7,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.  
Тэрээр хэлэхдээ: Муу мал гэж байдаггүй, муу малчин гэж байдгийг залуу малчиддаа хандан хэлж байлаа.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1457729

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар