• Мэдээ

  • -

  • Хөдөө аж ахуй

Улс, аймгийн сайн малчдын зөвлөгөөн боллоо

..буцах

Булган аймгийн эдийн засгийн үндсэн салбар болох мал аж ахуйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа улс, аймгийн сайн малчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд улс, аймгийн 192 сайн малчин оролцсон байна. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга оролцож малчдад баяр хүргэлээ.

Булган аймаг 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор 3,223,800 толгой мал тоолуулж, өмнөх онтой харьцуулбал 91,000 толгой малаар өссөн үзүүлэлтэй байгаа бөгөөд улсын хэмжээнд нийт малын тоогоор 7-р байранд, үүний дотор Сайхан сум 335.1, Гурванбулаг 317.6, Орхон сум 309.0, Бүрэгхангай 295.3, Могод 286.5 мянган толгой мал тус тус тоолуулан аймагтаа эхний таван байранд бичигдсэн байна.

Жил бүрийн сар шинийн босгон дээр малчдынхаа амжилтыг үнэлж аймаг услын сайн малчдыг тодруулдаг уламжлалтай. Аймгийн сайн малчин болоход малын үүлдэр угсааг сайжруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт хийсэн ажил, малгүй өрхийг малжуулах зэрэг нэлээд олон шалгуур үзүүлэлт байдаг. Уг арга хэмжээний үеэр эдгээр шалгуур үзүүлэлтийг хангасан “Аймгийн сайн малчин”-аар шалгарсан 55 малчинд шагналыг нь гардуулан өглөө.

Зөвлөгөөнд Монгол улсын хөдөлмөрийн баатар 1, гавьяат малчин 1, гавьяат нэгдэлчин 1, гавьяат малчин 1, улсын аварга 12, улсын сайн малчин 29 тэргүүтэй  оролцож санал бодлоо хуваалцлаа. Бàéãàëü öàã óóðûí ººð÷ëºëò, ìàëûí õýò òºâëºðºë, õýò ºñºëò íü ýðãýýä áýë÷ýýðèéí äààöад нөлөөлж байгааг малчид онцолж цаашид малын тоонд бус малын чанарт анхаарах шаардлага тулгарч байгааг хэлж байсан юм.

Аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбар болсон  мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийн алтан жолоог атгаж яваа нийгмийн баялагийн бүтээгч үндэсний үйлдвэрлэгчид нь малчид юм. Ийм ч учраас малчдын гаргасан санал санаачлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх нь дан ганц малчдын үүрэг бус төрийн бодлого зохицуулалт ч хэрэгтэй юм.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1455813

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар