• Мэдээ

  • -

  • Хөдөө аж ахуй

Мал тооллогын урдчилсан дүн гарлаа

..буцах

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2015 оны жилийн эцэст манай аймаг мал сүргийн нийт дүн 3223.4 мянган толгойд хүрч, 2014 оныхоос 3 хувь буюу 90.6 мянгаар өслөө. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 264.3 мянга, үхэр 281.5 мянга, тэмээ 1.2 мянга, хонь 1697.7 мянга, ямаа  978.7 мянга хүрч, 2014 оныхоос адуу 10.9 мянга, үхэр 22.3 мянга, 48.9 хонь, ямаа 8.5 мянган толгойгоор өсөж, тэмээ 20 толгой малаар буурчээ.

Нийт мал сүргийн дотор адуу 8.2 хувь, үхэр 8.7 хувь, тэмээ 0.04 хувь, хонь 52.7 хувь, ямаа 30.4 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.6 пунктээр өсч, хониных 0.04 пункт, адууных 0.1 пункт, үхрийнх 0.5 пунктээр буурч, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт орсонгүй.

2015 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүн

 

Сумын нэр

Бүгд

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

1

Булган

59797

0

4127

7542

29658

18470

2

Баянагт

258612

14

16544

19135

138540

84379

3

Баяннуур

130892

239

8680

11499

63027

47447

4

Бугат

94046

0

8010

15324

42257

28455

5

Бүрэгхангай

295333

180

19114

23187

159564

93288

6

Гурванбулаг

317652

139

23255

15705

175099

103454

7

Дашинчилэн

258665

173

19168

18160

142433

78731

8

Могод

286586

9

29029

20497

172492

64559

9

Орхон

309032

94

28360

27712

146944

105922

10

Рашаант

184982

283

14141

9771

97484

63303

11

Сайхан

335181

69

40273

20829

201007

73003

12

Сэлэнгэ

88358

0

6764

16493

38982

26119

13

Тэшиг

74594

0

6162

17354

29270

21808

14

Хангал

64711

0

4286

11512

26331

22582

15

Хялганат

17938

0

916

4948

6263

5811

16

Хишиг-Өндөр

211822

5

21986

16433

109031

64367

17

Хутаг-Өндөр

235186

15

13443

25453

119290

76985

 

Дүн

3223387

1220

264258

281554

1697672

978683

Урьдчилсан дүнгээр малын тоо Гурванбулаг, Могод, Хишиг-Өндөр сумдад  0.7-24.2 мянган толгойгоор буурч, бусад сумдад 0.5-23.9 мянган толгойгоор өсчээ. Хутаг-Өндөр, Дашинчилэн, Бугат, Баян-агт сумдад  малын тоо  хамгийн их буюу 9.4-23.9 мянгаар өсөв.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1455797

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар