• Мэдээ

  • -

  • Хөдөө аж ахуй

Тогооч нарын сургалт, тэмцээнийг 2 өдрийн турш амжилттай зохион байгууллаа

..буцах

Хүнс хөдөө аж ахуйн яам, Аймгийн засаг даргын тамгын газар, Монголын Мастер тогооч нарын холбоо болон Аймгийн тогооч нарын холбоо хамтран “Аймгийн аварга тогооч-2015” сургалт,  тэмцээн энэ сарын 23-24-ний хооронд амжилттай зохион байгууллаа.
Уг тэмцээний хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Боловсрол соёлын газар,  Монголын мастер тогооч нарын холбоо, Монголын тогооч нарын холбоо хамтран “Зөв зохистой хоол, Эрүүл хүнс” сэдэвт хүнсний тухай хууль, хүнсний зөв хэрэглээний талаар сургалтыг 100 гаруй тогооч нарт зохион байгууллаа. 3 жилийн шат  дараалсан сургалтанд сумдын сургууль, цэцэрлэгийн тогооч нар өргөнөөр оролцож байгаа нь онцлог боллоо.
Өмнөх жилүүдийн туршлага болон дутагдалтай тал дээр судалгаа, дүгнэлт гарган ирэх жилийнхээ сургалт, тэмцээнийхээ төлөвлөгөөг гарган илүү үр дүнд хүрэх зорилттой ажиллаж байгаагаа Монголын Мастер тогооч нарын холбооноос мэдээллээ.
Хүнсний эрүүл мэндийг дэлхий даяараа хамгийн чухал зүйлсийн нэгт оруулж байгаа нь өөрөө тогооч нар маш өндөр хариуцлагатай болсныг илэрхийлж байгаа юм. Үүнд манай аймгийн тогооч нар ойртон очиход энэ үйл ажиллагаа томоохон түлхэц болж байна. Энэ удаагийн сургалтын  онцлох зүйл нь тогооч бүрийг мэргэжлийн үнэмлэхтэй болгож байгаа нь  хувь хүний амьдарлын баталгаа болж өгч байгаад сэтгэл өндөр байна гэж аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат илэрхийллээ.
Хүнсний тухай хуулинд заасны дагуу Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байгаа ажилтнууд мэргэшсэн үнэмлэхтэй байх заалтын хүрээнд үнэ төлбөргүй “Мэргэжлийн үнэмлэх” гардууллаа.
“Аймгийн аварга тогооч-2015” ур чадварын тэмцээний “Баг”-ийн төрөлд:
1-р байр- Булган сумын “Булган” баг
2-р байр- Хутан-Өндөр сумын “Өндөр ээж” баг /Дондогийн булаг/
3-р байр- Булган сумын “Монгол туургатан” баг
3-р байр- Хутаг-Өндөр сумын “Хутаг-Өндөр” баг
Тусгай байр- Булган, Сэлэнгэ, Хялганат тосгон хамтарсан “Ундраа” багууд тус тус шагналын эзэд боллоо.
Ганцаарчилсан төрөлд:
1-р байр- Булган сумын Нэгдсэн эмнэлгийн тогооч Амаржаргал
2-р байр- Булган сумын “Өрнөх” кафе тогооч Ариунаа
3-р байр- Булган сумын хувиараа тогооч Мөнхцэцэг
Тусгай байр- Баян-Агт сумын сургуулийн тогооч Үүрцайх нар шагналт байрны эзэд боллоо.
Мөн Д.Наранчимэг ХААЯ-ны “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнууллаа.

Уралдаан болон сургалтанд сэтгэл зүрхээ зориулан оролцсон нийт тогооч нарын яруу алдар бадартугай...

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1455835

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар