Танилцуулга

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

 

           Гурванбулаг сумын нутаг нь хувьсгалын өмнө засаг захиргааны хуваариар бол Түшээт ханы хошууны хойт хэсэг Баруун гүн буюу Бишрэлт гүний хошууны өмнөд хэсэг юм. 1924 оны засаг захиргааны зохион байгуулалтаар Богд хан уулын аймгийн Хангай хайрхан уулын хошуу, хойт хэсэг нь мөн аймгийн Авзага хайрхан уулын хошууны нутаг. Харин 1931 оны  II сарын 6-нд батлагдсан “Тус улсын дэвсгэр газрыг шинэчлэн ангилж хуваах тухай” хуулиар аймаг 13, сум 311 болгоход Архангай аймгийн Зүүн Гурванбулаг сум болгон зохион байгуулагдаж, 1938 онд Булган аймаг байгуулагдахад тус аймагт 1942 онд шилжсэн билээ. 1966 онд Авзага сумыг татан буулгаж, ихэнх хэсгийг Гурванбулаг сумтай нийлүүлсэн болно. Өдгөө Тогоо, Авзага, Агьт, Бэрх, Хөгнө, Хулст гэсэн 6 багийн  нийт  906 өрхөд 3126 хүн амьдарч байна.     

         

Газар зүйн байршил

Булган аймгийн урд хэсэгт:

§  Улаанбаатар хотоос 306  км,

§  Аймгийн төвөөс 150 км зайд байрладаг.

Архангай аймгийн Хашаат, Өгийнуур, өөрийн аймгийн Могод, Хишиг-өндөр, Дашинчилэн, Рашаант сумтай хил залган оршдог.

Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог. Нутгийн хойд хэсэгт орших Авзага Хайрхан уулнаас өмнө зүгт орших Хөгнө хан уул хүртэл 80 км, хамгийн өндөр цэг нь Авзага хайрхан уул далайн түвшнээс 2084 метр өндөрт өргөгдсөн, Сумын төв далайн түвшнээс дээш 1096.9 м өндөрт оршдог. Газар хөдлөлийн эрчим 8 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

                Авзага хайрхан уул  

Цаг уурын нөхцөл.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

§  1 дүгээр сарын дундаж

температур -18  °С

§  7 дугаар сарын дундаж

температур +20 °С

§  жилийн дундаж салхины хурд 4-5 м/с

§  жилийн хур тундасны нийлбэр 150-300 мм

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 268605 га. Үүнээс:

 

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

229107

85.3

Ойн сан бүхий газар

0

0

Усан сан бүхий газар

32

0.01

Тусгай хэрэгцээний газар

37190

13.8

Хот тосгон, бусад суурингийн газар

1667

0.6

Зам, шугам сүлжээний газар

609

0.2

 

ЭДИЙН ЗАСАГ

 

Орон нутгийн төсөв.

Сумын төсвийн нийт орлого нь 1737 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 990.2 сая төгрөг, сумын өөрийн орлого 62.3 сая, аймгийн санхүүгийн дэмжлэгээр 684.5 төгрөгийн орлогоос бүрддэг. 

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1737 сая төгрөг байна. Нийт зардлын 52.8 хувь нь цалин,  5.8 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 41.4  хувийг урсгал шилжүүлэг, бусад зардал эзэлж байна.

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд нийт 31 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж аймагт 77.6 сая, орон нутагт 30.8 сая нийт 108.44 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Тус суманд блокны үйлдвэр, нарийн боовны цех, дугуй засвар, оёдол, мужаан, хүнс болон барааны жижиглэн худалдаа зэрэг нийт 22 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Хөдөө аж ахуй

Малын бүтэц

 Сумын хэмжээнд 290293 толгой малтайгаас 128 тэмээ, 18152 адуу, 11489 үхэр, 194119 хонь, 96405 ямаа байна.

Газар тариалан

   Сумын хэмжээнд нийт  25 га-д төмс, 10 га-д хүнсний ногоо тариалдаг. Атаршсан 8000 га тариан талбайтай. Жилд 300-320 тн төмс, 120-140 тн хүнсний ногоо хураан авдаг.

Инженерийн дэд бүтэц                  

Зам тээвэр. Сумын нутаг дэвсгэр дээгүүр Өгийнуур - Дашинчилэн чиглэлийн 55 км хатуу хучилттай авто зам хөндлөн дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогдсон. Агаарын  олон улсын зам босоо тэнхлэгээр  90-100 км орчим явдаг.

 Цахилгаан хангамж. Төвийн эрчим хүчний системд 1986 онд холбогдсон. Сумын төв 1986 онд баригдсан 35/10 квт-ийн дэд станцтай, үүнээс 430 өрх, 36 албан байгуулага, ААН-үүд цахилгаанаа авдаг.

Ус хангамж. Сумын төв цэвэр усны эх үүсвэрийн 2  гүний худагтай. Эдгээр худагаас сумын төвд оршин суугаа 430 өрх  ундны усаа авч хэрэглэдэг.

Дулаан хангамж. Хулст багт сургуулийн хичээлийн байр, дотуур байр-бага сургууль, соёлын төв, хүн эмнэлэг, цэцэрлэг, ЗДТГ-ын тус бүр 1, бүгд 6 уурын зуух ажиллаж байна.

Харилцаа холбоо. Үүрэн телефоны 4 оператор Мобиком, Скайтель, Юнитель, Жи-Мобайл, Өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбогдсон.

 

НИЙГЭМ

Хүн ам

    

Хүн ам, өрхийн тоо

Үзүүлэлт

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Хүн амын тоо

634

2492

3126

Нийт эрэгтэй

322

1282

1604

0-4 нас                                             

23

151

174

5-9 нас

20

100

120

10-14 нас

24

126

150

15-18 нас

38

151

189

19-24 нас

51

125

176

24-29 нас

30

96

126

30-34 нас

17

100

117

35-39 нас

17

120

137

40-44 нас

21

92

113

45-49 нас

23

73

96

50-54 нас

24

51

75

55-59 нас

11

28

39

60-65 нас

9

20

29

65-аас дээш нас

14

49

63

Нийт эмэгтэй

312

1210

1522

0-4 нас

30

155

185

5-9 нас

9

94

103

10-14 нас

23

111

134

15-18 нас

32

123

155

19-24 нас

31

111

142

24-29 нас

25

92

117

30-34 нас

17

92

109

35-39 нас

17

116

133

40-44 нас

29

87

116

45-49 нас

27

67

94

50-54 нас

22

42

64

55-59 нас

18

39

57

60-65 нас

10

23

33

65-аас дээш нас

22

58

80

Өрхийн тоо

207

699

906

Суурин хүн ам

3126

Түр ор/суугч

 

Сумын хүн амын 20.2 хувь нь хүүхэд, 61.4 хувь нь залуучууд, 14.8 хувь нь дунд насныхан, 3.6 хувь нь хөгшид байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

1

Сургууль

хүүхэд

320

2

Сургуулийн дотуур байр

ор

80

4

Цэцэрлэг

хүүхэд

55

5

Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/

ор

10

6

Спорт заал

тоо

1

7

Биеийн тамирын талбай

м2

8859

8

Соёлын төв

тоо

1

9

Номын сан

суудал

20

10

Банк

тоо

2

11

Ахуй үйлчилгээний төв

өрөө

25

Боловсрол

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 21 бүлэгт 568 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 8 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 97.6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97.3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба нийт 61 багш ажилчид ажиллаж байна.

Соёл, спорт

Орон нутаг судлах музей

1970 онд байгуулагдан нэгдлийн харъяанд ажиллаж ирсэн бөгөөд 1991 онд шинэ барилга ашиглалтанд орж Музейн чанар, агуулга, тохижилт сайжирсан байна. Музейн барилгын дээвэр цонх гадна дотор талд өнгө заслын ажлыг 2006 онд хийж гүйцэтгэсэн.

Ажиллах хүч

Ажиллах хүч салбараар

Салбар

Хэмжих нэгж

2012

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Аж үйлдвэр

Хүн

 

 

 

Хөдөө аж ахуй

Хүн

35

911

946

Үйлчилгээ

Хүн

242

 

242

Нийт

Хүн

277

911

1188

 

Сумын хэмжээгээр нийт 290.2 мянган мал тоологдсон.

610 малчин өрх, 80 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 76 хувийг эзэлж байна.

Сумын хэмжээгээр жилд 30 га –д төмс, 10 га – д хүнсний ногоо тариалж 302.2 тн төмс, 10.5 тн хүнсний ногоо хураан авсан. Малынхаа тоогоор сүүлийн 3 жил аймагтаа тэргүүлж, 2012 оны жилийн эцсийн мал тооллогоор Улсад 5-р байрт, хониныхоо тоогоор 3-р байрт орсон.

Ажилгүйдэл, ядуурал

Суманд бүртгэлтэй ажилгүй 58 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 62 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 36 хувийг дээд, 3 хувийг тусгай дунд,  43 хувийг бүрэн дунд, 6 хувийг бүрэн бус дунд, 12 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

 

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

 

Гурванбулаг сум нь мал аж ахуй, газар тариалангийн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум болох зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Үүнд:

§  Эдийн засгийн бүтцийн төрлийг нэмэгдүүлэн үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх

§  Ажлын байрны тоог нэмэгдүүлж ажиллах хүчийг сумын эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах

§  Нийгэм, соёлын хөгжил, иргэдийн амьдарч аж төрөх нөхцлийн суурь бүтцийн хөгжлийн хувь хэмжээг дээшлүүлэх

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1258310

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар