Хайлт:

Аймгийн ИТХ-ын даргын танилцуулга

 

БУЛГАН АЙМГИЙН  БЭЛЭГ ТЭМДЭГ, ТУГ

 

                                                                   

 

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГYYЛЭГЧДИЙН 1999 ОНЫ 09/08 ДУГААР ТОГТООЛООР АЙМГИЙН БЭЛЭГ ТЭМДЭГ ТУГНЫ ЭХ ЗАГВАРЫГ БАТАЛСАН БАЙНА.     

 


     АЙМГИЙН БЭЛЭГ ТЭМДЭГ ТУГ НЬ АНХДАГЧ УУГАН ГАВЬЯАТНЫ ӨЛГИЙ БУЛГАН АЙМАГ, АРД ТYМНИЙ ТYYХЭН УЛАМЖИЛАЛ ӨЧИГДӨР ӨНӨӨДӨР МАРГААШ ГУРВАН ЦАГИЙН ХЭЛХЭЭСИЙГ ДЭЭДЛЭН ХYНДЭТГЭСЭН УРАГШЛАН ХӨГЖИЖ МАНДАН БАДРАХЫН БЭЛЭГДЭЛ МӨН.

                                                                                     

 

       АЙМГИЙН БЭЛЭГ ТЭМДЭГ, ТУГ НЬ МОНГОЛ УЛСЫН YНДСЭН ХУУЛЬ БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖИНД ЗААСАН БYРЭН ЭРХИЙН ХYРЭЭНД АДРЧИЛСАН ЁС, ШУДРАГА ЁС, ЭРХ ЧӨЛӨӨ ТЭГШ БАЙДАЛ ЭВ НЭГДЛИЙГ ХАНГАЖ ХУУЛИА ДЭЭДЛЭН АРД ТYМНИЙ  ТУСЫН ТУЛД ЧИН YНЭНЧЭЭР ЗYТГЭЖ БАЙГАА БУЛГАНЧУУДЫН ЦОГ ХИЙМОРИЙГ ИЛЭРХИЙЛНЭ.

 

 

 

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН  ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

1997.06.03                                                                                                                               Булган  хот
 

№ 42
 

С.Магсаржавын нэрэмжит шагнал бий болгох тухай

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас тогтоох НЬ:

    1. Эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь биеэ хайргүй тэмцэж, мөнх дурсагдах гавьяа байгуулсан Ардын Хатанбаатар С.Магсаржавын баатарлаг үйлсийг мөнхжүүлж түүний эх оронч үлгэр дууриалаар хойч  үеийнхнийг хүмүүжүүлэх, аймаг орон нутгаа хөгжүүлэхэд иргэд, олон түмний идэвхийг өрнүүлэх зорилгоор  Ардын Хатанбаатар С.Магсаржавын   нэрэмжит аймгийн хүндэт шагналыг бий болгосугай.
    2. Ардын Хатанбаатар С.Магсаржавын  нэрэмжит аймгийн хүндэт шагнал олгох журмыг хавсралтаар баталсугай.
    3. Шагнал эрхлэх комиссыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дэргэд байгуулж ажиллуулахыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид /дарга Ц.Энхбат/-д даалгасугай.

 

ДАРГА                      Ц.ЭНХБАТ
НАРИЙН  БИЧГИЙН
ДАРГА                Ц.ДАГВАДАШ

 

 

 

 

 

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН  ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2006.07.18                                                                                                                               Булган хот

№ 104

       Журам батлах тухай 

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас ТОГТООХ НЬ:

                1. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар З.Очирын нэрэмжит шагналын журмыг 1-р хавсралтаар, хүндэт тэмдгийн эх загварыг 2-р хавсралтаар тус тус баталсугай.

                2. Хүндэт тэмдэг хийхэд шаардагдах зардлыг аймгийн Засаг даргын нөөцөөс гаргахыг Засаг дарга /М.Оюунбат/-д, Шагналд шаардагдах хөрөнгийн жил бүрийн төсөвт суулган зарцуулахыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид дарга /Ц.Энхбат/-д тус тус даалгасугай.

 

 

  ДАРГА                                Ц.ЭНХБАТ

НАРИЙН БИЧГИЙН

ДАРГА                        Ц.ДАГВАДАШ          

 

 

 

 

 

 

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН  ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

 

2007.11. 07                                                                                                            Булган хот

№ 176

    

  Журам батлах тухай 

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас ТОГТООХ НЬ:

              1. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар  Б.Галт-Очирын  нэрэмжит шагналын журмыг 1-р хавсралтаар, хүндэт тэмдгийн эх загварыг 2-р хавсралтаар тус тус баталсугай.

              2. Хүндэт тэмдэг хийхэд шаардагдах зардал болон шагналын  дагалдах зардалыг  жил бүрийн  төсөвт тусгаж зарцуулахыг аймгийн Засаг дарга  /М.Оюунбат/-д  даалгасугай.

 

 

 

  ДАРГА                  Ц.ЭНХБАТ

 

 

 

Вэбийн статистик
Та 2012-01-11-с хойших манай 2193 дахь зочин боллоо.
1. 38.107.179.222
2. 38.107.179.220
3. 38.107.179.224
4. 38.107.179.223
Онлайн байгаа хэрэглэгчийн нийт тоо: 4