Хайлт:
Жүгдэрдэмидийн Гүррагчаа

Булган аймгийн Гурванбулаг суманд 1947 онд төржээ.1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцаад, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. 1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ -ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Сансарт ниссэн дэлхийн 101 дэх хүн юм. Тэрээр 2000 - 2004 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаад 2004 онд УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт нэр дэвшин өрсөлдөж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнагджээ

2012 оны 01-р сарын 16 | Үзсэн: 65 | Алдартан гавъяатууд
Вэбийн статистик
Та 2012-01-11-с хойших манай 9997 дахь зочин боллоо.
1. 38.107.179.221
2. 38.107.179.220
Онлайн байгаа хэрэглэгчийн нийт тоо: 2